Солонгос улсад оршин сууж буй Монгол хүмүүсийн ойр төрлийн хамаатан саданд манай холбооноос урилга гаргана .

Солонгос улсад ирэхэд урилганы бэрхшээл их байдаг бөгөөд үүнд их цаг орох,урилганы төлбөр өндөр үнэтэй байдаг нь Солонгост ирэн эмнэлэгт үзүүлэх болон бусад ажилаар ирж буй хүмүүс маш их хүндрэлтэй байдаг.

Манай холбоо нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш олон жил Монголоос маш олон өвчтөнүүдийг Солонгост батлан даан эмчилгээ хийлгэхэд тусалж ирсэн .

 

Урилга гаргах нөхцөл

1. KIMAworld Манай холбоонд Солонгост оршин сууж буй хүн нь хүрэлцэн ирэх

- Урилганы бичиг баримтын андуурал гаргахгүй байхын тулд биечлэн ирэх шаардлагатай.Мөн урьж буй хүн нь Солонгос улсад хууль зөрчихгүй байхыг батлан гарын үсэг зуран зураг авахуулна.

 

2. Солонгост ирэх хүний Монгол дахь Солонгосын Элчинд бүрдүүлж өгөх баримт бичиг

(Солонгос хэл дээр орчуулага)

- Визны анкет Урилга(Зураг 6 сарын доторх)

- Албан газрын тодорхойлолт(Байхгүй тохиолдолд тайлбар хэрэгтэй)

- Банкны баталгаа

- Банкны дэвтэр ба дэвтэрийн хуулбар

(Гэр бүлийн хүний банкны баталгаагаар ирэх тохиолдолд хуулбар болон дэвтэр гэр бүлийн харилцааг тодорхойлсон бичиг иргэний бүртгэл мэдээллээс)

- Пасспорт хуулбар

- Оршин сууж буй газрын тодорхойлолт

- Гэмт хэрэгт орж байгаагүйг нотлох баримт цагдаагын газраас

3. Солонгос талын KIMAworld талаас бүрдүүлсэн баримт

 

4. Бичиг баримт бүрдүүлэн Солонгосын элчинд өгсөний дараа 7 өдрийн дараа бичиг баримтын шалгалт явагдана.

 

Урилганы үнэ

    1) Урилганы үнэ ( Бичиг баримт бүрдүүлэлт илгээх зардал)

     2) Барьцааны үнэ (Солонгост байх хугацаанд холбоонд хадгалуулан Монгол буцах үед буцаан олгоно.)

 

Анхаарах зүйл

Монгол дахь Солонгосын элчин нь Солонгост зорчих хүний баримт бичиг хуурамч бүрдүүлэлттэй байх болон урьд нь Солонгост хууль зорчиж байсан зэрэг элчингийн зүгээс виз гаргахыг хориглосон тохиолдолд манай холбоо нь хариуцлага хүлээхгүй болно.

 

 

Лавлах зүйлээ утасаар болон E-mail асууна уу.

Утас : (031)978-8808   070-8829-8379

M.P. : 010-4198-7379

E-mail : kimaworld@naver.com

Манай Холбооны хаяг : 경기도 고양시 덕양구 토당동 855-7   201  KIMAworld