Бичлэгийн тоо 3,329
 Монголын рок попын ертөнцийн визуал кей урсгалын төл өөлөгч болсон “Visual moon” хамтлагийг “Нео” дуугаар нь дүгнэж болно. Тэд саяхан Японы vsiualand.tv цахим телевизэд ярилцлага өгчээ. Энэ үеэр тус хамтлагийг танилцуулж, уран бүтээлийг нь дамжуулсан билээ. Энэ талаар тодруулахаар тус хамтлагийн ахлагч Б.Тэмүүжинтэй холбогдлоо.

-Танай хамтлагийн оролцсон нэвтрүүлгийг үзлээ.

-Бид Японы “Viju love cafe” нэвтрүүлэгт Монголын жэй рок урсгалын уран бүтээлчдийг төлөөлөн ярилцлага өглөө. Энэ нэвтрүүлэгт дэлхийн алдартай визуал кей хамтлагууд оролцдог юм билээ. Саяхны нэвтрүүлэгт миний шүтдэг “D=out mix” ,“Speaker’s.Inc” хамтлаг оролцсон юм.

-Ярилцлагын явцад Монгол Улсынхаа талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж байсан шүү.

-Тийм ээ. Бид Монголд ийм хамтлаг байдаг гэдгийг олон нийтэд танилцуулахыг хүссэн юм. Нэвтрүүлгийн давталт өнөө шөнө гарна. -

Японы онлайн телевизтэй яаж холбогдсон юм бэ?

-Өөрсдөө холбогдсон. Саяхан зөвхөн Японд гардаг NHK телевизийн төлөөлөгч Монголд ирсэн юм. Биднээс ярилцлага авсан. vsiualand.tvийнхэн тэр ярилцлагыг үзээд биднийг хайсан байх аа.

-Та нар япон хэлтэй юү?

-Манай продюссер Туяанаа Японд дууны инженер, микс мастерингийн чиглэлээр төгссөн юм.

-Визуал кей гэдэг ямар урсгал вэ?

-Японы Кабуки театраас гаралтай хэдий ч барууны глам рокоос үүссэн гэдэг. 1980-аад онд Японд андерграунд хамтлаг их байсан. Харин “X japan”, “Buckticks” хамтлаг үүнийг эвдсэн юм. Ингээд л визуал кей дэлхийн хэмжээнд урлагийн нэг урсгал болсон. Гол онцлог нь этгээд хувцаслалт болон хурц нүүр будалт. Хүмүүс үс засалт болон гадаад төрхөөс нь хамаарч эмо хэмээх барууны урсгалтай хольж, андуурдаг.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6218073/fb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1249 ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО 2012-06-04 8955
» Бид NHK телевизэд ярилцлага өгсөн 2012-06-04 10571
1247 ЯВУУГИЙН ХҮРЭЭЛЭНД яруу найраг цэцэглэлээ 2012-06-04 9980
1246 МОНГОЛД НУТАГШИЖ БУЙ БАВАРИЙН МИНЖНҮҮД БҮЛ НЭМЛЭЭ 2012-05-31 8151
1245 Төрийн албан хаагчид Японд суралцана 2012-05-31 9466
1244 ДЭЛХИЙН ТАЙЗНААС МЕДАЛЬТАЙ ИРСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ТӨР ҮНЭЛЭВ 2012-05-31 8607
1243 20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ 2012-05-30 8728
1242 МОНГОЛ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХЭДХЭН УЛСЫН НЭГ БОЛНО 2012-05-30 10076
1241 Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа 2012-05-30 8216
1240 ШИЛДЭГ 49 ХҮҮХЭД ШАГНАЛ ХҮРТЭВ 2012-05-29 9469
1239 Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ 2012-05-29 9391
1238 Миланыг зорих хүүхдүүд шалгарлаа 2012-05-29 9273
1237 ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ДААГАА НЭХЭВ 2012-05-28 8933
1236 СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ОЛИМПИЙН ТАМИРЧДАА ДЭМЖИВ 2012-05-28 9482
1235 Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ 2012-05-28 9692
1234 Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно 2012-05-24 10074
1233 Монголчууд “Байкал мотор шоу-2012”-т оролцоно 2012-05-24 9233
1232 Орон сууцны зээлийн банк байгуулна 2012-05-23 7425
1231 Сумочид эх орондоо ирлээ 2012-05-23 8196
1230 Хуучны кинонуудыг Монголдоо сэргээнэ 2012-05-23 9776
배너신청
자생병원

배너신청