Бичлэгийн тоо 3,329
Гадаад
харилцааны сайд Г.Занданшатар болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүмизү Такэнори нар “Хүний нөөцийг
хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх ноот бичигт өчигдөр
гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд манай улсаас 150 гаруй хүн Японд
магистрантурт суралцжээ.
Одоогоор
35 хүн суралцаж байгаа аж. Энэ жил тус хөтөлбөрөөс 217 сая иенийн
санхүүжилт гаргаж, төрийн 18 албан хааг чийг Япон улсын их, дээд
сургуульд суралцуулахаар болсон байна. Санхүү, эдийн засаг, хууль эрх
зүй, боловсрол, байгаль орчны менежментийн чиглэлээр төрийн алба хашдаг
хүмүүсээс сонгох аж. Эдгээр албан хаагч төгсөж ирээд тухайн
байгууллагадаа 2-5 жил ажиллах гэрээ хийдэг юм байна.