Бичлэгийн тоо 3,329
Тив
дэлхий, олон улсын томоохон уралдаанд онцгой амжилт гаргаж, эх орныхоо
нэрийг өндөрт өргөсөн авьяаслаг уран бүтээлчдийг БСШУЯ-наас жил бүр
шагнаж урамшуулдаг билээ. 2010 он манай соёл, урлагийнхны хувьд од
гийсэн сайхан жил байсан гэхэд болно.
Москва хотод зохион байгуулсан М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуу лаачдын уралдаанаас Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар тэргүүн байр, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр дэд байрын шагнал хүртсэн бол Монакогийн Вант улсын Монте-Карло хотод болсон олон улсын циркчдийн уралдаанаас “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлчид анх удаа “Хүрэл алиалагч” цомтой ирсэн. Мөн БНХАУ-ын Учао хотод зохиосон олон улсын циркчдийн уралдаанаас “Иксроузис” төвийн уран нугараачид “Хүрэл арслан” авч ирсэн.
АНУ-д явагдсан БартокКабалевский Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Ч.Есөнханд алт, Ү.Уртнасан мөнгө, оюутан Ч.Дөлгөөн, сурагч Ж.Өнөмандах, Ч.Чингүүнжав, Э.Ундрал нар тус бүр хүрэл медаль хүртсэн юм. Дээрх нэр бүхий уран бүтээлчид, авьяаслаг багачууд өчигдөр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас мөнгөн шагналаа гардан авсан юм. Уран бүтээлчдэд нийт 200 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртээсэн байна.