Бичлэгийн тоо 3,329
 20 гаруй жилийн өмнө татан буугдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар сэргээн байгуулах шийдвэр гарсан.

Энэ байгууллагын байрлаж, үйл ажиллагаа явуулах Багшийн хөгжлийн ордны нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой биш монгол толгой хөгжүүлнэ хэмээн Ерөнхий сайд С.Батболд хэлсэн. Тиймээс ч тэрбээр Засгийн газрын тэргүүний албыг аваад хамгийн анхлан боловсролын салбарынхантай уулзаж “Монгол Улсаа хөгжлүүлэхийн төлөө олон ажил хийх ёстойгийн  хамгийн чухал нь боловсролын салбартаа нэн тэргүүнд анхаарал тавих юм” гэж онцолж байлаа.

Засгийн газрын тэргүүн энэ үгээ үүдээ нээж эздээ хүлээн авч байгаа Багшийн хөгжлийн ордны нээлтийн  ажиллагаанд оролцох үеэрээ дахин хэллээ.

Ингэхдээ Монгол Улсыг хөгжүүлэхэд байгалийн баялаг зэрэг бидний давуу тал мэдээж түлхэц өгнө. Гэхдээ хамгийн гол хөдөлгөгч хүч бол боловсролтой, өрсөлдөх чадвартай монгол хүн юм. Улс орон маань эрчимтэй хөгжлийн гараанд дээр ирсэн энэ үед дэлхийн хөгжилтэй хөл нийлэх, мөр зэрэгцэн алхах боловсон хүчнийг бид бэлтгэх учиртай. Тиймээс ч ерөнхий боловсролын сургуулийн сургалтад Кембрижийн стандарт нэвтрүүлж эхлүүлсэн гэдгээ Засгийн газрын тэргүүн С.Батболд тэмдэглэлээ. Энэ зорилт, бидний эхлүүлсэн ажил багш нар маань өрсөлдөх чадвартай, мэдлэг, боловсролтой монгол хүнийг бэлтгэх, ийм хэмжээний мэдлэг олгох чадвартай, заах арга зүйтэй байх аваас бодитой хэрэгжинэ. Тиймээс ч Засгийн газар багш нарынхаа цалин тэтгэвэр, нийгмийн асуудалд нэн тэргүүнд анхаарч ажиллаж байна. Үүний нэг илэрхийлэл нь өнөөдөр нээлтээ хийж буй Багшийн хөгжлийн ордон юм гэж Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа.

Засгийн газрын тогтоолоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллагсдад сар бүрийн үндсэн цалингийнх нь 15 хувьтай тэнцэх хэмжээтэй үр дүнгийн урамшуулал олгож байгааг хуульчилж, цаашид тогтвортой олгохоор болсон. Боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жил тутамд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэрийг үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлэхээр болсон зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн гэдгээ ч Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдлаа.   Багш нар ур чадвараа дээшлүүлэх, нэг нэгнээсээ төдийгүй дэлхий ертөнцийн дэвшил хөгжлөөс  суралцах боломж болгох энэ ордон Монгол Улсын хөгжлийн ордон байх болтугай гэсэн ерөөлийг Засгийн газрын тэргүүн С.Батболд дэвшүүллээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6202137/a14/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1249 ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО 2012-06-04 8955
1248 Бид NHK телевизэд ярилцлага өгсөн 2012-06-04 10571
1247 ЯВУУГИЙН ХҮРЭЭЛЭНД яруу найраг цэцэглэлээ 2012-06-04 9980
1246 МОНГОЛД НУТАГШИЖ БУЙ БАВАРИЙН МИНЖНҮҮД БҮЛ НЭМЛЭЭ 2012-05-31 8151
1245 Төрийн албан хаагчид Японд суралцана 2012-05-31 9466
1244 ДЭЛХИЙН ТАЙЗНААС МЕДАЛЬТАЙ ИРСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ТӨР ҮНЭЛЭВ 2012-05-31 8607
» 20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ 2012-05-30 8728
1242 МОНГОЛ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХЭДХЭН УЛСЫН НЭГ БОЛНО 2012-05-30 10076
1241 Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа 2012-05-30 8216
1240 ШИЛДЭГ 49 ХҮҮХЭД ШАГНАЛ ХҮРТЭВ 2012-05-29 9469
1239 Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ 2012-05-29 9391
1238 Миланыг зорих хүүхдүүд шалгарлаа 2012-05-29 9273
1237 ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ДААГАА НЭХЭВ 2012-05-28 8933
1236 СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ОЛИМПИЙН ТАМИРЧДАА ДЭМЖИВ 2012-05-28 9482
1235 Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ 2012-05-28 9692
1234 Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно 2012-05-24 10074
1233 Монголчууд “Байкал мотор шоу-2012”-т оролцоно 2012-05-24 9233
1232 Орон сууцны зээлийн банк байгуулна 2012-05-23 7425
1231 Сумочид эх орондоо ирлээ 2012-05-23 8196
1230 Хуучны кинонуудыг Монголдоо сэргээнэ 2012-05-23 9776
배너신청
자생병원

배너신청