Бичлэгийн тоо 3,329

Үзэсгэлэн-форумд МШХХТГ-аас хиймэл дагуул хөөргөх судалгааны ажлын явцаа сэтгүүлчдэд анх удаа тайлагналаа. Уг арга хэмжээ сансрын технологийн чиглэлээр мэдээлэл өгөх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, нарийн мэргэжлийн сургуулиудтай иргэдийг холбож өгөх зорилготой. Сансрын технологи нь олон улсын холбооны системийг сайжруулах, цаг уурын удаан хугацааны төлөвийг урьдчилан мэдээлэх зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлыг шийдэхэд үр ашигтай арга юм. Дэлхийн 50 гаруй орон хиймэл дагуултай бөгөөд 2015 он гэхэд манай улс хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.
Ингэснээр харилцаа холбоо, эдийн засаг, техник технологийн зэрэг олон салбарт үр өгөөжтэй юм. Үзэсгэлэнд Монгол, Япон улсын харилцаа холбооны 17 компани оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Мөн энэ ажлын хүрээнд “Үндэсний хиймэл дагуул бидний амьдралд” сэдэвт эсээ бичлэг, гар зургийн урал дааныг сурагч, оюутан, залуучуудын дунд зарласнаа дүгнэв. Гар зур гийн уралдаанд 33 дугаар сургуулийн IV ангийн сурагч М.Тэнгис, эсээ бичлэгийн төрөлд “Жаргалан” цогцолбор сургуулийн XI ангийн сурагч Амарбат нар шалгарчээ. Уралдааны бү тээл болон сансрын хөлгийн загварыг үзэсгэлэнд дэл гэн тавь жээ. Өнөө дөр эрдэмтэн, судлаачид илтгэл тавихаас гадна за лууст зориулсан тусгай хөтөлбөртэй.