Бичлэгийн тоо 3,329
 Монгол улс АНУ-ын Засгийн газрын  Мянганы сорилтын корпорацийн анхны шагнал болох “Шилдэг орон” болжээ. Монгол улсад хамгийн хэрэгцээтэй байгаа  төслүүдийг ард иргэдээр хэлэлцүүлснээр эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, цэвэр агаар, авто зам, бүртгэлийн чиглэлээр Монгол улс, АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээ эхлээд 3 жил өнгөрч байгаа юм.

285 сая ам.долларын төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын жирийн иргэд газартай,өмчтэй болж, малчид нь өөрийн бэлчээртэй, худагтай, мал аж ахуйгаа эрчимжүүлэх оюуны баялагтай болж, мянга мянган залуучууд мэргэжил эзэмшин ирээдүйдээ итгэлтэй болж, хотын иргэд цэвэр орчны төлөө хувь нэмрээ оруулж,хөгжлийн суурь болсон авто замын ажил ундарч, эрүүл Монгол хүний төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэж байна. 

Хамтран хийж буй энэ ажлууд амжилттай хэрэгжиж байгаагийн зэрэгцээ монголчууд ажил хэрэгч, хариуцлагатай хүмүүс юм байна гэдгийн жишээг дэлхий нийтэд харуулж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналын анхны эзэн нь Монгол улс болох шалтгаан болсон гэдгийг АНУ-ын Мянганы сорилтын сангийнхан ёслолын ажиллагааны үеэр онцлон дурьдсан юм.   Тус корпорациас компакт гэрээг хэрэгжүүлэгч хөгжиж буй 25 орноос ажлын үр дүнгийн үзүүлэлтээр манай улс ийнхүү шалгарч, анхны  шагналын эзэн болж байгаа юм байна. “Энэ бол бидний үйл ажиллагаа амжилттай явж байгаагийн жишээ юм. Монголчууд бидний идэвх чармайлтыг дэлхийн улс орнууд, түүний дотор бидэнтэй хамтран ажилладаг АНУ, АНУ-ын мянганы сорилтын сан үнэлж байна. Мөн энэ нь монголчуудын нэр төрийн хэрэг юм” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд, Монголын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Батболд уг шагналыг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр тэмдэглэн хэллээ.

Нөгөө талаар Монгол улсын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилийн хийсэн ажлын тайлан ч дээрх үнэлгээгээр тодорхойлогдож байгааг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд   онцолж байсан юм.   Бид өөрсдийгөө биш, бусдаар үнэлүүлсэн нь энэ юм. Төслийг хэрэгжүүлэх амаргүй сорилтыг даван туулж, төслийн үр өгөөжөөр нийгэмд тулгарсан томоохон асуудлуудыг шийдэж, шинэ шийдэл, шинэ туршлагыг Монголд амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн эцэст нь тэмдэглэлээ. Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүд, ММСС-ийн удирдах зөвлөлийн гишүүд, АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Жонатан Эдлтон, МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд болон төслийн үр шимийг хүртэгчдийн төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байлаа. Иргэдийн төлөөлөл энд хэлсэн үгэндээ тус төслүүд нь өөрсдийнх нь амьдралд үнэхээр тус дэм өгснийг дурьдаж байсан юм .  

Ардчиллын замыг тууштай хэрэгжүүлэгч орон, эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах эрхэм зорилтоо амжилттай биелүүлж яваа улс гэдэг тодорхойлолтууд АНУ-аас тусламжийн гараа сунгах нэг шалтаг шалтгаан болсон гэдгийг ёслолын ажиллагаанд оролцсон эрхмүүд ч онцолж байв.  Тусламжийн гар харж суусангүй, бас өөрсдөө татаас өгснөөрөө ч үнэлэгдэж буй эдгээр төслүүдийг монголчууд өөрсдөө хэрэгжүүлсэн, өөрсдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтыг хийснээрээ ач холбогдолтой төдийгүй энэ хэмжээгээрээ үр дүнгээ өгч буй төсөл хэмээн шагналыг тойрсон үнэлэлтүүд ёслолын ажиллагааны үеэр сонсогдож байлаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6202119/998/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1249 ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО 2012-06-04 8955
1248 Бид NHK телевизэд ярилцлага өгсөн 2012-06-04 10571
1247 ЯВУУГИЙН ХҮРЭЭЛЭНД яруу найраг цэцэглэлээ 2012-06-04 9980
1246 МОНГОЛД НУТАГШИЖ БУЙ БАВАРИЙН МИНЖНҮҮД БҮЛ НЭМЛЭЭ 2012-05-31 8151
1245 Төрийн албан хаагчид Японд суралцана 2012-05-31 9466
1244 ДЭЛХИЙН ТАЙЗНААС МЕДАЛЬТАЙ ИРСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ТӨР ҮНЭЛЭВ 2012-05-31 8607
1243 20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ 2012-05-30 8728
1242 МОНГОЛ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХЭДХЭН УЛСЫН НЭГ БОЛНО 2012-05-30 10076
» Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа 2012-05-30 8216
1240 ШИЛДЭГ 49 ХҮҮХЭД ШАГНАЛ ХҮРТЭВ 2012-05-29 9469
1239 Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ 2012-05-29 9391
1238 Миланыг зорих хүүхдүүд шалгарлаа 2012-05-29 9273
1237 ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ДААГАА НЭХЭВ 2012-05-28 8933
1236 СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ОЛИМПИЙН ТАМИРЧДАА ДЭМЖИВ 2012-05-28 9482
1235 Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ 2012-05-28 9692
1234 Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно 2012-05-24 10074
1233 Монголчууд “Байкал мотор шоу-2012”-т оролцоно 2012-05-24 9233
1232 Орон сууцны зээлийн банк байгуулна 2012-05-23 7425
1231 Сумочид эх орондоо ирлээ 2012-05-23 8196
1230 Хуучны кинонуудыг Монголдоо сэргээнэ 2012-05-23 9776
배너신청
자생병원

배너신청