"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо , KIMAworld Захирал Ким Ён Дэ (Ангаахын Ухааны Доктор)
Нурууны дискны өвчний учир шалтгаан
Диск нь нурууны нугламны хоорондох зөөлөн эд юм.Энэ зөөлөн эд нь нурууг хөдлөхөд ясны хооронд чийргэвч болон яс хоорондын үрэлтийг үүсгэхгүй байх үүрэгтэй бөгөөд гель маягын зөөлөн эд юм.
Ялангуяа диск нь биеийн жинг тэнцвэржүүлэн тулж өгөх үүргийн 80% хувийг хариуцан даадаг.
Гэвч ,нас явах тусам бүх биеийн ясны зөөлөн эд багасаж ялангуяа нурууны диск багасаж өвдөлт өгөх нь олонтой.Зөөлөн байсан диск хатууран багасаж биеийн жингээ даахад бэрхшээлтэй болон эхлэдэг.
Дискны энэхүү багасалт хатууралт нь бий болсоноор нурууны ясанд өвдөлт өгөн яваандаа хөлний өвдөгнд хүртэл нөлөө үзүүлэн өвдөлтыг үүсгэдэг.Ийм дискны өвчлөлт нь хэд хэдэн төрөлтэй байх бөгөөд удамшилын 50%, хөгшрөлтын 20%, гадны нөлөөлын 20% учир шалтгаан нь үл мэдэгдэх 10% гэсэн хувьтай байна.Үүнээс удамшилын дискны өвчлөлттэй хүн нь нас ахих үед дискны өвчлөлт нь улам бүр хурдацтай явагдана.
Нурууны дискны эмчилгээ
Энэхүү дискны өвчлөлтөнд 60-70% хувийн хүнд 2-3 сар эмийн эмчилгээ хийдэг.Хөнгөн хэлбэрийн дискны өвдөлт нь эмчилгээний дараа дахих магадлал ихтэй байдаг.Нуруу ба хөлний өвдөгний өвдөлттэйгээр эмнэлэгт үзлэгт ирсэн бол MRI авахуулан нурууны ясны өөрчилөлтөө шалгуулан даруй эмчилгээг эхлэх нь зүйтэй.Эмчилгээ нь эмийн болон тарианы эмчилгээ байдаг.
Энэ ерөнхий эмчилгээний дараа өвдөлт намдсан байсан ч үргэлжлүүлэн эмчилгээг хийлгэхийг зөвлөх байна.
Нурууны дискны өвчлөлтын сэдрэлт
Дискны мэс заслын дараа 10% хүмүүст 6 сарын дараа дахин сэдрэлт гардаг.Үүнийн шалтгаан нь дискны мэс заслын үед мэдрэлийн судсыг шахаж байсан нааш гарсан диск цааш орохдоо нааш гараагү й байсан өөр диск ыг шахан гаргасанаас дахин өвдөлт өгөн сэдрэх нь бий.Ийнхүү 3 удаа диск сэдрэх тохиолдолд дискыг арилган хиймэл диск суулгана.
Нурууны дискны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх
Миний эхэнд өгүүлсэнээр удамшилын дискны өвчлөлт нь дискны ихэнх хувийг эзлэх бөгөөд хөгшрөлттэй зэрэгцэн дискны өвчлөлт нь улам нэмэгдэнэ.Энэ өвчнөөс 100% сэргийлэх арга байхгү й бөгөөд нуруундаа ачаалал хэт өгөхгүй байх , тогтмол биен тамирын дасгал хийх нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга юм.
Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо , KIMAworld
Утас : (Солонгосоос) 070-8829-8379 (Монголоос) - 82-31-978-8808