
Бичлэгийн тоо 4,494
Дэлхийгээр нэг тарсан нутаг нэгтнүүдийн маань тоо 200 мянга хол давжээ. Тэд төрөл бүрийн салбарт ажиллаж, дэлхийн томоохон улс оронд суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлж авъяас чадвараа хөгжүүлж явна. Авъяас чадвар болон мэдсэн сурсанаа ч гадаадад үнэлүүлж амжилттай яваа монгол хүн цөөнгүй дуулддаг.
Тэр дундаа хилийн чанадад байх нийт Монголчуудийн ихэнх нь БНСУ-д улсад ажиллаж амьдарч, сурч байгаа.
Тэр ч утгаараа Солонгос улсад байгаа Монголчуудын тухай мэдээ, мэдээллүүд эндэхийн ТВ болон янз бүрийн сайтуудаар хаяахан гардагийг та бид мэднэ.
Магадгүй та С.Гантогоо гэх залуугийн тухай мэдээллийг уншисан, харсан байж болох юм.
Энэ авяаслаг залууг Хөдөлмөрийн гэрээний дагуу 2007 онд Солонгост ажиллахаар ирсэн гэдгийг тэр болгон хүн мэдэхгүй л болов уу.
Гэрээнийхээ дагуу үйлдэвэрт ажиллаж байх хугацаандаа Гадаад Иргэдийн дууний тэмцээнүүд болох 전국 이주민 가요제 болон 외국인음악 축제, Азийн фестиваль, Солонгосын Үндэсний Дууний Тэмцээн (전국 노래 자랑), Солонгосын нэр хүндтэй тэмцээнүүд болох болох Супер Стар К,
위대한 탄생 гэх мэтчилэн маш олон тэмцээнүүдэд амжилттай оролцож Монгол орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуу юм.

Сүпэр Стар К3 тэмцээний ялагч Улала Сейшн-ий хамт

Сүпэр Стар К3 тэмцээн дээр
Тэрээр энэ оны эхээр МОНТАНТ хэмээх Олон Улсын Мюзикал Театрт дуучнаар ажиллах шалгаруулалтанд оролцож тэнцсэнээр өөрийн ВИЗ-ийг Солонгосийн урлагийн виз-ээр
(E-6) солиулжээ.

Солонгосын алдарт Дива дуучин Ин Сүн И багшийн хамт
Мөн өмнө нь эх орондоо байхдаа ”Одод болхын хүслэн”, ”Дуулах Өв” улсын уралдаан, ”Би Эстрадын Дуучин”, МУГЗ Балхжавын нэрэмжит ”Хийморь Тэтгэсэн Улаанбаатар” гэх мэтчилэн тэмцээнүүдэд амжилттай оролцож мөн “Оддын эрэлд 2” шоунд оролцож, шилдэг дөрөвт мэргэжлийн сургуулийн гурван өрсөлдөгчийн хамт тунан үлдэж байсан юм.
Хэдийгээр хөдөлмөрийн гэрээний дагуу үйлдэвэрт ажиллаж байсан ч хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл гаргаж чадвал Эх орондоо болон хилийн чанадад хүртэл амжилт гаргадагыг С.Гантогоо болон амжилт гаргаж байгаа бусад залуучууд маань харуулж байна.
Гэрээний ажилтанаас өөрийн уйгагүй хичээл зүтгэл, хүч, авяас чадлаараа Солонгосын урлагийн виз-ийг авч чадсан С.Гантогоодоо цаашдын уран бүтээл, ажил амьдралд нь өндөрөөс өндөр амжилтийг хүсэж байна.

amjlt husie