Бичлэгийн тоо 3,329
Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ өчигдөр Сүхбаатарын талбайд болов. Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн хүрээнд зохион байгуулсан энэ ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ, ЗХЖШ, НҮБ болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. Түүнчлэн энэ хугацаанд Сьерра Леон, Чад, Судан, Этиоп, Косово, Гүрж, Ирак зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн 6000 гаруй цэрэг, албан хаагч цугласан юм.

Одоогийн байдлаар 500 гаруй цэрэг энхийг сахиулах үүрэг хүлээн, гадаадад ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Манай энхийг сахиулагчид эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга, зохион байгуулалтаараа олон улсад өндөр үнэлэгддэг. Улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг сахиулагчдын оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй” хэмээв. Дээрх арга хэмжээний үеэр БХЯ-ны харьяа байгууллагууд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулсан ба гардан тулааны үзүүлбэр, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид тоглолтоо толилуулсан юм. Мөн энэ үеэр таван хүнийг “Африкт Энхийн төлөө”, “Афгинистанд Энхийн төлөө” медалиар шагналаа.

Сүүлийн дөрвөн жилд энхийг сахиулах ажиллагаанд Монголын дайчдын гүйцэтгэдэг үүрэгт зарчмын өөрчлөлт орсон. Энэ нь хам тарсан Засгийн газрын үед батлан хамгаалах салбарт өрнөсөн томоохон шинэчлэлийн нэг хэсэг юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд асан Л.Болд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг 2010 онд шинэчлэн баталснаар эрх зүйн орчин сайжирсан.

Хамтарсан Засгийн газар тогтоол гаргаж, НҮБ-аас дайчдад олгодог томилолтын зардлын 60 хувийг 70 болгон нэмэгдүүлсэн” гэлээ. Энэ үйл явдалтай давхцан, Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагааны багийн хоёрдугаар ээлжийн 200 гаруй албан хаагч өчигдөр эх орноосоо мордсон юм.

Манай энхийг сахиулагчид өмнөд Суданд буй НҮБ-ын цуваа болон цэргийн баазыг хамгаалах, энгийн бус ачаа тээврийг хариуцах гэнэ. Энэ удаагийн энхийг сахиулах ажиллагаанд тус улсын Дарфур мужид 70 орчим эмэгтэй албан хаагчаа эмнэлгийн тусламж үзүүлэхээр илгээж буйгаараа онцлог аж. Манай Улс Өмнөд Судан руу 850 цэрэг илгээх бөгөөд ингэснээр сүүлийн 10 жилийн түүхэнд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээдэг топ 20 орны тоонд багтаж байгаа юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6194997/42a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1249 ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО 2012-06-04 8955
1248 Бид NHK телевизэд ярилцлага өгсөн 2012-06-04 10571
1247 ЯВУУГИЙН ХҮРЭЭЛЭНД яруу найраг цэцэглэлээ 2012-06-04 9980
1246 МОНГОЛД НУТАГШИЖ БУЙ БАВАРИЙН МИНЖНҮҮД БҮЛ НЭМЛЭЭ 2012-05-31 8151
1245 Төрийн албан хаагчид Японд суралцана 2012-05-31 9466
1244 ДЭЛХИЙН ТАЙЗНААС МЕДАЛЬТАЙ ИРСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ТӨР ҮНЭЛЭВ 2012-05-31 8607
1243 20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ 2012-05-30 8728
1242 МОНГОЛ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХЭДХЭН УЛСЫН НЭГ БОЛНО 2012-05-30 10076
1241 Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа 2012-05-30 8216
1240 ШИЛДЭГ 49 ХҮҮХЭД ШАГНАЛ ХҮРТЭВ 2012-05-29 9469
1239 Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ 2012-05-29 9391
1238 Миланыг зорих хүүхдүүд шалгарлаа 2012-05-29 9273
1237 ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ДААГАА НЭХЭВ 2012-05-28 8933
1236 СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ОЛИМПИЙН ТАМИРЧДАА ДЭМЖИВ 2012-05-28 9482
» Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ 2012-05-28 9692
1234 Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно 2012-05-24 10074
1233 Монголчууд “Байкал мотор шоу-2012”-т оролцоно 2012-05-24 9233
1232 Орон сууцны зээлийн банк байгуулна 2012-05-23 7425
1231 Сумочид эх орондоо ирлээ 2012-05-23 8196
1230 Хуучны кинонуудыг Монголдоо сэргээнэ 2012-05-23 9776
배너신청
자생병원

배너신청