Бичлэгийн тоо 3,329
Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно
Уншсан 10074 vote 0 2012.05.24 15:48:48
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөрийг удирдан зохион байгуулахаар хүрэлцэн ирээд буй Италийн АС Милан багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр Улаанбаатар хотынхон энэ мэдээг дуулгалаа.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүүхэд багачуудыг энэ спорт руу өргөнөөр оролцуулах, өвлийн цагт бол уралдаан тэмцээн зохион байгуулчих зориулалтын талбай байдаггүй. Тиймээс хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг өсч хүмүүжих нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн чармайлт тавих болсон хотын дарга өнгөрсөн жилээс хөлбөмбөгийн битүү ордонтой болох санаачлага гаргасан.
НИТХ-аар энэ асуудал дэмжигдэж өнөө жилээс Баянзүрх дүүрэгт хөлбөмбөгийн талбай барихаар болсон юм. Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайн шав тавих ёслолын ажиллагаа маргааш 12.00 цагаас болно.