Үрчлээ

 

Үрчлээ , Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

 

Та нүүр болон хүзүүндээ үүссэн үрчлээнээс болж сэтгэлээр унаж, яахаа мэдэхгүй суугаа бол “АЙ-ПИ” арьс, гоо сайхан мэс заслын эмнэлгийн үрчлээний тасгийн арьс арчилгаа болон үрчлээ арилгах эмчилгээний аргуудыг танд санал болгож байна.

ü  Үрчлээний гоо сайхны мэс засал гэж юу вэ? 

-Тодорхойлолт-

Үрчлээ нь арьсны хөгшрөлтөөс гадна булчингийн давтах хөдөлгөөний улмаас нүүрний нимгэн арьстай хэсгүүд болох нүд, нүдний эргэн тойрон дух, ам, хамар, эрүү, хүзүү орчмоор амархан үүсдэг.

Тэгвэл үрчлээ болгонд зохих гоо сайхны мэс засал болон эмчилгээ арчилгааны аргууд байх ба ингэснээр арьсны залуу насыг буцаах бүрэн боломжтой юм.

ü  Үрчлээ арилгах мэс заслын төрлүүд

1.     Ulthera power – үрчлээ эмчилгээний арга

Хэт авианы багажаар/ЭХО/арьсыг шинжлэн харж эмчилгээ хийх шаарлагатай хэсгийг олж эмчлэх үрчлээний аюулгүй эмчилгээний арга.

 

Энэ эмчилгээний шат дараалал:

-         Арьсны 3-4.5 мм-ийн гүнд гол төвийг нь олж хэт авианы /ЭХО/ лазерын эмчилгээг эхэлнэ.

-         Ингэснээр халуунаар дамжин арьсанд хатуу хэсгүүд бий болно.

-         Хатуурал бий болсон хэсэгт халуун орхиж тэр дороо арьсыг агшаах үйлчилгээ үзүүлнэ.

-         Дараа нь тогтсон хатуу хэсгүүдийг арилгана.

Эмчилгээний давуу тал:

-         Янз бүрийн зүсэлт хийж мэс хүргэхгүйгээр бүх үрчлээг татан арилгах үр дүнтэй.

-         Эмчилгээний дараа 1-3 сарын турш арьсны уян зөөлөн байдалд нөлөөлдөг коллеген болон эласмин эс дахин шинээр үүсэх байдал үргэлжлэн явагдана.

-         Ихэвчлэн 3дах сараас эхлэн хамгийн сайн үр дүн мэдрэгдэх болно.

-         Нэг эмчилгээгээр бүх үрчлээг татан арилгах үр дүнтэй эмчилгээ юм.

Эмчилгээний тоо:

-         Эмчилгээний үр дүн сүүлд мэдрэгдсэн бол удаан хугацаанд үргэлжлэн 1 удаагийн эмчилгээгээр ч үрчлээ арилах үр дүнг мэдрэх боломжтой.

-         1 удаагийн эмчилгээгээр сэтгэл ханамжтай бус байвал 3 сарын дараа дахин эмчилгээг хийлгэнэ.

-         1-2 жилийн давтамжтай эмчилгээг хийлгэвэл үрчлээнээс урдчилан сэргийлэхэд тус болно.

Эмчилгээг хийлгэж болох үрчлээний хэсэг:

-         Нүдний унжсан зовхи, нүд орчмын үрчлээ, эрүүний унжсан арьс, нүүрний хэлбэр өөрчлөн арьс татах, хүзүүний үрчлээ, ам орчмын үрчлээ болон нүүрний арьсны гүн үрчлээ, том нүх зэргийг эмчилнэ.

Шийдэх аргууд:

-         Духанд үүсэн үрчлээ

Духанд хөндлөн үүсэх үрчлээ нь дээрээс доошоо өргөнөөр хучсан байдалтай байрлах духны булчингын байнгын давтан хөдөлгөөний улмаас үүсч эхэлдэг.

Тухайлбал нас тогтох тусам үрчлээ үүсдэг ч нүүрний хувирал ихтэй хүмүүс, духандаа үрчлээ гаргадаг зуршилтай хүмүүс хичнээн нас залуу ч гэсэн үрчлээ үүсч наснаасаа хөгшин харагдах тохиолдол их байдаг. Үрчлээний хэмжээ болон гүнээс хамаараад ботокс, Restylane /тариа/ зэргээр үр дүнгээ өгдгөөс гадна үрчлээг татах мэс заслын аргаар үрчлээг арилгаж болдог.

-         Цохонд үүссэн үрчлээ

Нүдний хоорондох зайнд их хэмжээгээр үрчлээ үүсэх тохиолдолд дурангийн мэс заслын аргаар үрчлээг арилгадаг ба ерөнхийдөө ботокс болон Restylane /тариа/, коллегеныг ашиглан тарианы аргаар үрчлээг арилгах арга бий.

-         Дээд зовхинд үүсэх үрчлээ

Нас тогтох тусам аажмаар нүдний зовхи суларч доош унжин нүдийг дарах юмуу нүдэнд олон давхраа давхралдан үүссэнийг мэс заслын аргаар засах боломжтой.

-         Нүдний эргэн тойронд үүсэх үрчлээ

Байнгын давтан хөдөлгөөн болон нүүрний хувирлаас үүссэн үрчлээ, инээхэд үүсдэг үрчлээг ботокс болон нүүрний хэлбэр өөрчлөн татах мэс заслын аргаар арилгаж болно.

-         Нүдний доод хэсэгт үүсэх үрчлээ

Нүдний доод талын жижиг үрчлээ болон юм чихсэн мэт унжих уутыг нүдний доод талыг засах гоо сайхны мэс заслаар арилгаж болдог. Нүдний доод зовхинд үүсэх уут мэт унжсан үрчлээг арилгасан үед 5 насаар залуу харагдах боломжтой.

-         Хамрын орчимд үүсэх үрчлээ

Хамрын орчимд үүссэн үрчлээнийн хэсэгт өөрийн өөхнөөс орлуулан хийж үрчлээг арилгадаг.

-         Хацар болон хүзүүнд үүсэх үрчлээ

Нас тогтох тусам аажмаар хацар болон хүзүүнд үүсэх үрчлээг үсний захын хуйханд үл харагдахуйц зүсэлт хийн үрчлээг татан арилгах боломжтой.

 

Үрчлээний бусад аргууд:

2.     Endotine- духны үрчлээ арилгах арга

3.     EZ-Lifting үрчлээг утсаар татах арга

4.     Heart-Lifting эрүүнийн доод хэсгийн унжсан арьсыг татан нүүрийг V хэлбэртэй болгох эмчилгээний арга

5.     Face- Lifting суларч унжсан арьсыг сэргээн үрчлээ арилгах арга

6.     Хүзүүний үрчлээ арилгах гоо сайхны мэс засал гэх мэт аргууд байдаг.

Та арьс гоо сайхан, үрчлээ, түүний эмчилгээний талаар сонирхож байгаа бол бидэнтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

Утас: 070-7563-0040  / korea_vision99@yahoo.com

                    

 -KOREA VISION-