"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Суганы эвгүй үнэр арилгах мэс засал
Зуны улирал болж
хувцас нимгэрэх тусам сэтгэл зовоох суганы эвгүй үнэрээс - одоо амархан салах
боллоо ~! ^^
“Roller clamp буюу эхо-р өөх
соруулах” аргийг ашиглан хөлсний булчирхайг арилгаж суганы эвгүй үнэрийг эмчлэх
бүрэн боломжтой.
l 5мм хэмжээтэй жижиг зүсэлт хийж эмчилгээг хийнэ.
l Нэг удаагийн эмчилгээгээр 80-90%-н үр дүнтэй.
l Эдгэрэх хугацаа хурдан, хэвийн амьдралд төвөг чирэгдэл
бага учруулна.
l Эхо-р өөх соруулах аргаар дахин дахин үнэртэх суганы эвгүй
үнэрийг хялбархан шийдэх боломжтой.
Каннам дүүрэгт байрлах “Арамтаун нара”гоо сайхны мэс
заслын эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн олон арван “Roller clamp”
эмчилгээ болон суганы хөлс болон эвгүй үнэртэй холбоотой судалгаа шинжилгээний
үндэслэлтэй “хөлсний үнэр No, анхилуун үнэр Yes” гэсэн номыг гаргаж байсан
удаатай билээ.
Хүний суганд 2 төрлийн хөлсний булчирхай байдаг.
Өөрөөр хэлбэл хулмас буюу суганы эвгүй үнэр гарах шалтгаан
болох Apocrine хөлсний булчирхай болон
үнэргүй боловч суганы хөлс ихээр ялгаруулдаг Eccrine хөлсний булчирхай гэж байдаг. Суганы эвгүй үнэр гарах гол
шалтгаан болдог Apocrine хөлсний булчирхай нь суганы өөхөн давхрага юмуу арьсны
хамгийн доод давхаргад голдуу оршин байдаг бөгөөд эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхийн
тулд дээрх 2 давхаргад байрлах хөлсний булчирхайг адилхан арилгах шаардлагатай.
Тус эмнэлгийн хулмас болон суганы хөлс судалгаа
эмчилгээний баг ажилчид нь Roller clamp болон Liposat өөх соруулах аргийн давуу
талуудыг ашиглан 2 эмчилгээг зэрэгцүүлэн хийж байна.
Roller
clamp нь тусгай зориулалтаар хийсэн Roller-оор арьсны дээд тал
руу даран арьсны доод давхаргыг ховхолж хөлсний булчирхайг соруулахад бэлэн
болгон, арьсны доод давхаргатай шүргэх хэсэгт Roller clamp илүү өргөн учраас
арьсны доод давхрагын хөлсний булчирхайг арилгахад илүү үр дүнгээ өгдөг.
Харин эсрэгээрээ Liposat
нь өөх соруулах төхөөрөмжинд бага зэргийн өөрчлөлт оруулан бүтээсэн
соруулалтын багажыг хэрэглэдэг учраас илүү нарийхан ба соруулах нүх олонтойгоос
гадна өөхөн давхаргыг ихээр эвдэж сүйтгэхгүй бөгөөд өөхөн давхаргын Apocrine
хөлсний булчирхайг арилгахад ашигладаг давуу талтай.
Дүгнэж хэлэхэд өөхөн давхаргын хөлсний булчирхайг Liposat
аргаар арилгаж, арьсны доод давхаргын хөлсний булчирхайг Roller clamp аргаар
арилгах ба ганцхан аргаар хийсэн эмчилгээнээс хавьгүй илүү үр дүнтэй эмчилгээ
болно гэдэгт итгэж болно.
Мөн эмчилгээний үед арьсны доод давхаргад голчлон
байрладаг Apocrine хөлсний булчирхай ч хангалттай арилдаг учраас суганы хөлс
ялгаруулалтыг багасгах эмчилгээнд ч үр дүнгээ үзүүдэг.
-
Эмчилгээг
хийлгэхэд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй
-
Эмчилгээнд
30 мин-1 цаг орчим зарцуулах ба 4-5 өдрийн турш гараа их хөдөлгөхгүй байх нь
зүйтэй.
-
Долоо
хоногийн дараа суганы наалт боолтууд бүгд хуурч унана.
-
3 өдөрт
1 удаа эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэх ба 7-10 хоногийн дараа эмчилгээ хийгдэж
дуусна.
*********************
Тус эмнэлгийн захиалга болон орчуулгын үйлчилгээг эрүүл
мэндийн аялал жуулчлалын компани “KOREA VISION” хийж байна.
Утас: 070-7563-0040
Е-мэйл: korea_vision99@yahoo.com
-KOREA VISION-