Бичлэгийн тоо 3,329

Сүмочид болон үндэсний бөхчүүдийн хооронд зохиогдох “Их Монголын алтан одод-2” сагсан бөмб өгийн нөхөрсөг шоу тоглолтод оролцох сүмочид өчигдөр орой эх орондоо ирлээ. Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нар өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан бол өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар ирэх аж. Эх орондоо буяны үйлсэд зориулсан нөхөрсөг тэмцээн зохиохоор ирж буй сүмочдыг даян аварга Г.Өсөхбаяр, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Эрхэмбаяр нар тосож авлаа. “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд урлаг, спортын холимог оддын багт Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.БадарУуган тэргүүтэй алдартнууд оролцоно.

Бөхчүүдийн багт сүмочдоос гадна даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нар багтжээ. Багууд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна өөр олон сонирхолтой тэмцээн мөн зохиох аж. Үзэгчдийн дундах тэмцээний ялагч их аварга Хакүхогоос гарын бэлэг авна. Маргааш Монгол бөхийн өргөөнд болох уг тоглолтыг “Мон лаа” групп ивээн тэтгэж, “Хакүхо” сан, “TLG-13”, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран зохион байгуулж буй. Тоглолтын бүх орлогыг буяны үйлсэд зориулах бөгөөд ЭХЭМҮТ-д 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, Нярайн тасгийг тохижуулах бол Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 1200 сурагчид хичээлийн хэрэгсэл гардуулахаар бэлтгэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6179041/87e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1249 ЧИКАГО ХОТЫН Б.О.С БАГ “CHAMPION OF US MONGOLS 2012”-ООР ТОДОРЛОО 2012-06-04 8955
1248 Бид NHK телевизэд ярилцлага өгсөн 2012-06-04 10571
1247 ЯВУУГИЙН ХҮРЭЭЛЭНД яруу найраг цэцэглэлээ 2012-06-04 9980
1246 МОНГОЛД НУТАГШИЖ БУЙ БАВАРИЙН МИНЖНҮҮД БҮЛ НЭМЛЭЭ 2012-05-31 8151
1245 Төрийн албан хаагчид Японд суралцана 2012-05-31 9466
1244 ДЭЛХИЙН ТАЙЗНААС МЕДАЛЬТАЙ ИРСЭН УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ТӨР ҮНЭЛЭВ 2012-05-31 8607
1243 20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ 2012-05-30 8728
1242 МОНГОЛ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ ХЭДХЭН УЛСЫН НЭГ БОЛНО 2012-05-30 10076
1241 Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа 2012-05-30 8216
1240 ШИЛДЭГ 49 ХҮҮХЭД ШАГНАЛ ХҮРТЭВ 2012-05-29 9469
1239 Хятадаас авчирсан тахийг Чехээс ирэх гүүтэй нийлүүлнэ 2012-05-29 9391
1238 Миланыг зорих хүүхдүүд шалгарлаа 2012-05-29 9273
1237 ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ДААГАА НЭХЭВ 2012-05-28 8933
1236 СПОРТЫН СЭТГҮҮЛЧИД ОЛИМПИЙН ТАМИРЧДАА ДЭМЖИВ 2012-05-28 9482
1235 Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг болжээ 2012-05-28 9692
1234 Улаанбаатар Барэзигийн нэрэмжит хөлбөмбөгийн талбайтай болно 2012-05-24 10074
1233 Монголчууд “Байкал мотор шоу-2012”-т оролцоно 2012-05-24 9233
1232 Орон сууцны зээлийн банк байгуулна 2012-05-23 7425
» Сумочид эх орондоо ирлээ 2012-05-23 8196
1230 Хуучны кинонуудыг Монголдоо сэргээнэ 2012-05-23 9776
배너신청
자생병원

배너신청