Бичлэгийн тоо 3,329

Түүхийн сурвалж бичгүүдэд бичиж үлдээснээр Ойрдын Гал дан бошигт хааны “Зуун мод”-ны хэмээн нэрлэгдсэн манжуудтай хийсэн түүхэн том тулалдаан эдүгээгийн Горхи-Тэрэлжийн амны ойролцоо болж өнгөрсөн нь домог түүх болон амнаас ам дамжин яригдсаар бидний үед иржээ. Улаанбаатараас 65 км-ийн зайд орших Хан Хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт байгалийн нэн сонин тогтоцтой “Мэлхий хад” хэмээх өндөр цохио бий. Энэ цохиог өвөг дээдэс маань “Мөнгөт цохио”, “Мөнгөт хад” хэмээн нэрлэдэг байсан нь Галданбошигт хааны дээрх тулалдаанаас улбаатай аж. Хүч тэнцвэргүй энэ тулаанд Галданбошигт хааныг хайртай хатан Ану нь бүслэлтээс гарган тулалдах үедээ хүнд шархдаж, нутаг буцах замдаа одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт таалал төгссөн гэсэн яриа бий.

Тиймээс энэ нутгийн сүрлэг нэгэн ууланд онголсон хатныг хүндэтгэн тэр нутгийг Хатант хэмээн нэрлэсэн нь одоо Хотонт хэмээн дуудагдах болсон гэдэг. Энэ тулааны дараа Галданбошигт хаан дайснуудаа араас нь хөөн дайрахаас болгоомжлон Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатахдаа ачаа бараагаа хөнгөрүүлж, олон тэмээнд ачиж явсан алт, мөнгөө нэгэн хадны хавцалд нуужээ. Гэтэл аян дайнд хамт явсан манж гаралтай хатан нь алт, мөнгөндөө хоргодоод байсан тул хадан хавцалд үлдээ гээд явжээ. Үүнээс хойш мэлхий хэлбэртэй энэ хадыг “Мөнгөт цохио”, “Мөнгөт хад” хэмээн нэрлэдэг болсон бол алт, мөнгөө сахин үлдсэн хатан нь Хүүхэн уул болон хувирч энэ цагийг хүртэл хааны эрдэнэсийг “манаж” буй гэдэг. Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүртэй хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул байдаг нь энэ ажгуу. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самар түүдэггүй бөгөөд хад чулууг нь ч хөндөж болдоггүй, ихэд догшин хайрхан хэмээнэ. Харин эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг юм билээ. Тиймээс өвөг дээдэс маань их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан “Мөнгөт цохиог” үеэс үед хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа даатган хурайлж, баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлдэг бай жээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6158437/259/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1229 “Экотон-2012” дуу хөгжмийн фестиваль болно 2012-05-22 8840
1228 “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөр эхэллээ 2012-05-22 9724
1227 Ази Европын байгаль орчны сайд нар Монголд уулзана 2012-05-22 9386
1226 Монголын археологийн олдворуудыг Нидерландад дэлгэлээ 2012-05-21 9727
1225 20 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР ҮР ШИМЭЭ ӨГЛӨӨ 2012-05-21 7778
1224 Засгийн газрын бонд хоёрдогч зах зээлд гарлаа 2012-05-21 7858
1223 Н.Алтанхуяг гишүүний шаардлагаар гадаадад байгаа монголчууд чирэгдэлгүй санал өгөхөөр болов 2012-05-18 7275
1222 Голландын иргэд хагалгааны микроскоп бэлэглэлээ 2012-05-18 9530
» ГАЛДАНБОШИГТ ХААНЫ ХАТАН МЭЛХИЙ ХАДАН ДАХЬ АЛТ ЭРДЭНЭСЭЭ “МАНАДАГ” 2012-05-17 9393
1220 "Future Mongolia" хөгжлийг тэтгэнэ 2012-05-17 8672
1219 П.Алтанцэцэг А.С.Пушкиний нэрэмжит шагнал хүртэнэ 2012-05-17 8916
1218 Б.Лхагважавыг Польш улс “Алтан загалмай” одонгоор шагнажээ 2012-05-16 8732
1217 “Монголиан Эйрлайнз” компани “Амадеүс” систем нэвтрүүлэв 2012-05-16 8802
1216 ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 49 ДЭХ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ 2012-05-16 9910
1215 ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОВОР ОЛДВОР БАЯНХОНГОРООС ОЛДЛОО 2012-05-15 8391
1214 Монгол гэр бүлийн уламжлалт ёсыг дэлхийд таниулна 2012-05-15 8489
1213 Монголд ирэх жуулчдын тоо 2015 онд саяд хүрнэ 2012-05-15 9753
1212 Монгол, Энэтхэг улс хамтран төмөрлөгийн үйлдвэрлэлийн судалгаа хийнэ 2012-05-14 10643
1211 Экологид ээлтэй бүтээгдэхүүнийг дэмжинэ гэв 2012-05-14 9668
1210 “Сүйт залуус” Монголд ирлээ 2012-05-08 9454
배너신청
자생병원

배너신청