Бичлэгийн тоо 3,329
БНПУ-ын
Варшав хотод энэ сарын 9-13-нд зохион байгуулсан “Европ болон дэлхийн
хэл, соёлд орос хэлний эзлэх байр суурь” сэдэвт олон улсын эрдэм
шинжилгээний V бага хуралд Монголын төлөөлөгчид оролцов. Хуралд 15 орны
200 гаруй судлаач, эрдэмтэн, багш нар оролцож, тухайн улс орнуудын орос
хэлний өнөөгийн түвшин, хийж буй судалгаа, ажлын талаар илтгэл тавьж,
санал солилцсон байна. Бага хурлын үеэр Олон улсын орос хэл, уран
зохиолын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болж,
Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбооны тэргүүн, судлаач
П.Алтанцэцэгийг А.С.Пушкиний нэрэмжит шагналаар шагнах шийдвэр гаргажээ.
Энэхүү шагналыг орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр
оруулсан эрдэмтдэд Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын
холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн
зарлигаар олгодог байна.