Бичлэгийн тоо 3,329

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгаас дундад зууны үеийн Монголын түүхэнд холбогдох хадны оршуулгын ховор нандин дурсгал олдсон талаар МУИС-ийн удирдлагууд өчигдөр мэдээлэв. Тус сумын Дунд нурууны Шүүтийн агуй болон Бургаст, Гозгор толгой хэмээх газраас олдсон уг дурсгалууд нь эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан өвөрмөц зан үйл, соёлд багтах нь гарцаагүй бөгөөд урьд нь ийнхүү давсанд оршуулсан хадны дурсгал Монгол болоод Төв Азиас огт илэрч байгаагүй аж. Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд энэ тухай мэдээллийг анх МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийнханд өөрийн биеэр ирж мэдэгдэн, ашиг хонжоо хайсан хүмүүсийн гарт сүйтгэгдэхээс өмнө яаралтай судалж өгөхийг хүссэн байна. Тус сургуулиас томилогдсон судалгааны багийнхныг очиход Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан байсан гэх эртний шарилыг хүмүүс устгаж, оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдсэн байжээ. Энэ булшнаас үлдсэн хүний яс, дээл хувцасны үлдэгдлийг МУИС-ийн НШУС-д авчран судалж байгаа гэдгийг удирдлагууд нь хэлсэн юм.

Гозгор толгойн агуйгаас олсон нярай хүүхдийн муми

Харин Бургаст хэмээх газраас олдсон хадны оршуулгаас XIIIXIV зууны үеийн 60 гаруй настай эрэгтэй хүний шарил ба цогцост өмсгөсөн дээл хувцас, бүсний арал, нумын үлдэгдэл олдсон байна. Түүнчлэн Гозгор толгойгоос Юань гүрний үеийн монгол хатныг нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан шарил олдсон аж. Уг булшийг ч хүмүүс төнхөж, зарим эд зүйлийг нь эвдэж устгасан байжээ. Гэхдээ үлдсэн эд өлгийн дурсгалын дотор Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, манайд байтугай дэлхийд анх удаа биет байдлаар олдсон ховор нандин олдвор цөөнгүй байгаа гэнэ. Тэдний нэг болох нярай хүүхдийн мумийг олонд үзүүлэхээр авчирчээ. Эх, хүүхэд хоёр ямар нэгэн халдварт өвчний улмаас эндсэн гэдгийг ч судлаачид тогтоосон байна.

Хонины нэхийд өлгийдөж, дотор нь ямар нэгэн үнэрт ургамал хийж хатаасан монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлдсэн нь манай өвөг дээдэс занданшуулах үйлийг чад варлаг хийдэг байсныг гэрчилнэ. Энэ олдвор бол дэлхийд цөөхөн тохиолдох, эртний хүн судлалын ховор хэрэглэгдэхүүн бөгөөд мон гол хүний гарал удмын түү хийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож буй гэж мэргэжилтнүүд олзуурхаж байв. “Дээрх хадны оршуулгаас монгол хатан хүний өмсөж байсан богтого малгай, зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхсэн сүйхэн чимэг, явуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, модон сам олдсон. Мөн хөх торгоор эмжсэн, зөв энгэртэй, бүсэлхийгээрээ олон хуниастай, урт хор мойтой, улаан торгон дээл ч бий. Эмэгтэйн шарилын дор тэмээний ноос зулж, зээг тавин оёсон гоёмсог хээ угалзтай эсгий ширдэг дэвссэн бай сан. Ширдэгний хээ угалз, урласан загвар хийц зэрэг нь Төв Азийн эртний нүүдэлчид ба Хүннүгийн эсгий ширмэлийн урлагийн технологи дундад зууны монголчуудад уламжлагдан хөгжсөнийг нотолно.

Энэ бол Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрний хуучин нутаг дэвсгэрээс анх удаа биетээр олдож байгаа эрдэм шинжилгээний үнэт олдвор юм. Түүнчлэн тэндээс улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй байсан. Энэ бичиг нь уг аяганы эзний овгийн үсэг бололтой одоогийнхоор “хиян” гэж уншигдаж буй. Тэгэхээр Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан нь Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн болж таарна” хэмээн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат ярилаа. Шинэ олдворуудын талаар Соёлын өвийн төвд албан ёсоор хандаад байгаа бөгөөд түрүүчээс нь тусгай мэргэжлийн сэргээн засварлагчаар цэвэрлүүлэн бэхжүүлж байгаа аж.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6151664/587/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1229 “Экотон-2012” дуу хөгжмийн фестиваль болно 2012-05-22 8840
1228 “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөр эхэллээ 2012-05-22 9724
1227 Ази Европын байгаль орчны сайд нар Монголд уулзана 2012-05-22 9386
1226 Монголын археологийн олдворуудыг Нидерландад дэлгэлээ 2012-05-21 9727
1225 20 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР ҮР ШИМЭЭ ӨГЛӨӨ 2012-05-21 7778
1224 Засгийн газрын бонд хоёрдогч зах зээлд гарлаа 2012-05-21 7858
1223 Н.Алтанхуяг гишүүний шаардлагаар гадаадад байгаа монголчууд чирэгдэлгүй санал өгөхөөр болов 2012-05-18 7275
1222 Голландын иргэд хагалгааны микроскоп бэлэглэлээ 2012-05-18 9530
1221 ГАЛДАНБОШИГТ ХААНЫ ХАТАН МЭЛХИЙ ХАДАН ДАХЬ АЛТ ЭРДЭНЭСЭЭ “МАНАДАГ” 2012-05-17 9393
1220 "Future Mongolia" хөгжлийг тэтгэнэ 2012-05-17 8672
1219 П.Алтанцэцэг А.С.Пушкиний нэрэмжит шагнал хүртэнэ 2012-05-17 8916
1218 Б.Лхагважавыг Польш улс “Алтан загалмай” одонгоор шагнажээ 2012-05-16 8732
1217 “Монголиан Эйрлайнз” компани “Амадеүс” систем нэвтрүүлэв 2012-05-16 8802
1216 ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 49 ДЭХ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ 2012-05-16 9910
» ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕИЙН ХОВОР ОЛДВОР БАЯНХОНГОРООС ОЛДЛОО 2012-05-15 8391
1214 Монгол гэр бүлийн уламжлалт ёсыг дэлхийд таниулна 2012-05-15 8489
1213 Монголд ирэх жуулчдын тоо 2015 онд саяд хүрнэ 2012-05-15 9753
1212 Монгол, Энэтхэг улс хамтран төмөрлөгийн үйлдвэрлэлийн судалгаа хийнэ 2012-05-14 10643
1211 Экологид ээлтэй бүтээгдэхүүнийг дэмжинэ гэв 2012-05-14 9668
1210 “Сүйт залуус” Монголд ирлээ 2012-05-08 9454
배너신청
자생병원

배너신청