Бичлэгийн тоо 3,329
Монгол
Улс 2012 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан,
МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулиас “Гэр бүлийг бэхжүүлэх олон
улсын эрдэмтэн судлаачдын сүлжээ” байгууллагатай хамтран “Гэр бүлийг
бэхжүүлэх нь” сэдэвт хурал зохион байгуулах гэж байна.
Энэ
сарын 30, 31-нд болох уг хурал гэр бүлийг бэхжүүлэх дэлхийн чиг
хандлагын туршлагуудаас суралцах, Монголын өнөөгийн нийгэм дэх гэр
бүлийн үнэ цэнэтэй уламжлалт харилцааг дэлхий нийтэд таниулах, гэр
бүлийн талаарх боловсролыг дээшлүүлэх, цаашид энэ чиглэлээр ажиллаж буй
байгууллага, хувь хүмүүсийн -сүлжээг бий болгох зэрэг чухал ач
холбогдолтой гэнэ.