Бусдын орон гэрийг түшиж суух ба
Бусдын эд идээгээр амьдрах цагт
Бусад бээр хэдий чинээ басаж доромжловч
Буцааж хорлолгүй хүлцвээс амгалан буй.


Асармуу хүнтэй өнөд ханилаад
амтат идээ ундаагаар туслан тэтгэвч
Ачийг мартаад эргэж харин хорлох ч бий,
Адилтгавал худагт унсан хүн мэт.  хэмээн айлджээ

Худагт унасан хорлолт хүмүүн ба ачлалт адгуусны үлгэр:
  Эрт цагт Даха нэртэй их талд эхэнд нэг хот байсан боловч хожим хотын хүн амьтан бүгд нүүснээр хоосон тал хоцорчээ. Тэр цагт хатаж хоцорсон нэгэн гүнзгий  худагт нэг хүн, нэг хулгана, нэг харцага ба мөн могой дөрвүүл унасан бөгөөд худгийн ам бага, ёроол гүнзгий тул гарч  чадалгүй урт удаан хугацаанд өлсөн цангаж машид зовж зүдрэв гэнэ. Аз болж нэгэн хүн тэднийг олж өрөвдөөд элдэв аргаар оролдсоор байж тэр дөрвөн амьтдыг худгаас гаргаж чаджээ. Түүнд тэр дөрөв:
-Хүн чи бид дөрвийн амийг аврав.Тиймээс бид аль чадлаараа ачийг тань хариулах б олно гэсэнд нөгөө хүн:
-Би хичнээн ядарч доройтовч тагурван адгуусаас тусламж хүсэхгүй.Харин ядарч доройтох цагт энэ хүн л надад тус болоосой хэмээн найдаж байна гэж өгүүлээд тэдний үгийг тоолгүй яван оджээ.
  Хожим тэдгээр амьтдын амЬг аварсан хүн үгээгүй ядуу нэгэн болсон бөгөөд ойд гөрөөс агнахаар явах үедээ урьдны харцагатай таарсан ажээ. Түүнээс харцага:
...... үргэлжлэл бий                                                                              70