Бичлэгийн тоо 3,329
Хар
тамхи, мансууруулах бодис зөөсөн, бусдад дамжуулсан хэрэгт татагдан
Монголын 30 иргэн БНХАУ-д саатуулагдаад байна. Түүний 22 нь ял эдэлж,
бусад нь шүүх хурлаа хүлээж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн
хүмүүсийн 92 хувь нь Малайзаас хар тамхи авчирч, хятадын хил давуулах
гэж байгаад саатуулагддаг.
Тус улс руу монголчууд визгүй зорчдог нь хар тамхи зөөх боломж олгож байгаа учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж визтэй болгох үүрэг өгсөн юм. Энэ ажлын явц ямар байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу Малайзын талд албан тоот илгээсэн. Нэг удаа албан бичиг илгээгээд шийддэг ажил биш болохоор ярилцаж байна.
Малайзад монголчууд цөөнгүй бий. Тэдгээр хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдэх талаар хоёр тал харилцан зөвшилцөх шаардлага гарсан. Энэ ажлыг үе шаттай хэрэгжүүлэх болно” гэв.