Бичлэгийн тоо 3,329
Якутск хотод болсон тэмцээнд Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ
Уншсан 8951 vote 0 2012.05.08 16:08:08 ОХУ-ын
Санктпетрбург хотод удахгүй болох тус улсын эрэгтэй чөлөөт бөхийн
үндэсний аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болгон Якут улсын
чөлөөт бөхийн холбооноос “Аваргуудын хот-Якутск” чөлөөт бөхийн
тэмцээнийг энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулжээ.
Уг тэмцээнд дэлхийн хошой аварга В.Лебедев нарын шилдэг бөхчүүд бүхий Якут улсын шигшээ баг, клубүүд, монголын нийт зуу гаруй бөх эрэгтэйчүүдийн 7 жинд өрсөлдсөнөөс “Хилчин” спорт хороооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртжээ.
Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор тус тэмцээнд манай улсаас оролцсон 6 бөх тэмцээний дараа ЗХУ-ын Гавьяат тамирчин, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч, дэлхийн аварга В.Г.Модосяний явуулсан 3 өдрийн сургалтанд оролцсон байна.