Агаарын тээврийн анхны хувийн компани 11 жилийн өмнө үүд хаалгаа нээж, энэ салбарт бизнесийн өрсөлдөөн гэдэг нэр томьёо шинээр нэвтэрсэн. Үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, зорчигчдын тав тухыг хангах тал дээр улс, хувийн компаниуд илүүтэй санаа тавих болсон. “Mongolian Airlines” групп олон улсын тогтмол нислэг хийж эхлэх болсонтой холбоотойгоор нислэгийнхээ чанар, стандартад ихээхэн анхраарч, шинэ хамтын ажиллагааны хүрээнд чанар, стандартын төвшнөө ахиулахаар болсноо дуулгасан юм. Тус групп 80 гаруй жилийн түүхтэй Японы Агаарын тээврийн академитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Японы
агаарын тээврийн академи нь ахлах сургуулиас нь эхлэн агаарын тээврийн
мэргэжилтнүүдийг бэлтгэдэг нэр хүндтэй цогцолбор сургууль юм байна. Хоёр
байгууллагын хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар тус академийн оюутан
сурагчид “Mongolian Airlines” компани дээр дадлага хийх, мэргэжилтнүүд
нь харилцан туршлага солилцох, мөн тус академийн төгсөгчдийг ажилд авах
боломжтой болох юм байна. Ингэснээр Японы агаарын тээврийн чанар,
стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлэх бүрэн боломжтой болсон талаар
“Mongolian Airlines” группын удирдлагууд ярьсан.
Дашрамд дуулгахад, Японы агаарын тээврийн академийг 100 гаруй монгол
оюутан төгссөн, одоо 10 гаруй монгол оюутан суралцаж байгаа гэнэ.