Манай мэргэжлийн уулчин, сонирхогч таван хүний бүрэлдэхүүнтэй “Хөх тэнгэр 2012” баг 8850 метрт орших Эверес тийн оргил руу авирч байна. Багийн гишүүдийн хоёр нь мэргэжлийн уулчин, олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа нар юм. Харин марафон гүйлтийн тамирчин Б.Цэвээндаш, спортын мастер Ж.Элбэгжаргал, Ротари клубийн хөтөлбөрийн удирдагч, “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал Л.Баярсайхан нар цаст Гималайн ноён оргил өөд тэмүүлжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд эх орноосоо мордсон тэдний авиралт амжилттай үргэлжилж байгаа тухай цахим хуудсандаа мэдээлсэн байна. Манайхан Непал талын Эверестийн баазаас авирах юм билээ. Уулчид эх орноосоо гарснаас хойш сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд мөсөн хананы авиралтын бэлтгэл хий жээ. Кумбу мөсөн голоор найман цаг авирч 6400 метрийн өндөрт орших “Кемп-2” баазад өчигд өр хүрлээ. Тэн дээ хоёр хо ноод Лхотц мөсөн ханаар дөрвөн цаг авирч 7400 метр дэх “Кемп-3”-т хүрч хүчилтөрөгч бага орчинд нэг хоноод буцаж “Кемп-2” баазад буух юм байна. Тэндээ нэг хоноод “Эверест” кемптээ буцаж ирнэ. Ийн оргил өөд авираад буцдаг нь өндөр, хүчилтөрөгч багатай орчинд биеэ дасгаж байгаа хэрэг аж.
Оргил өөд тэмүүлэх тусам нуранги, бартаа саад ихтэй учир дасгал сургуулилалт сайн хийхгүй бол аминд ч халтай аялал ажээ. “Эверестийн оргилд гарахын тулд дөрвөн кемп дамждаг. “Кемп-4- ”-өөс Эверест рүү авирна. Манай авирагчид цаг агаарын байдлыг харж бай гаад ирэх сарын 10-даар оргил өөд авирах төлөвлөгөөтэй гарсан” гэж уулын спортыг сонирхогч Г.Ганзориг ярилаа. Эрүүл аж төрөх ёсыг дэмжих, уул ус байгаль орчинтойгоо зөв харьцах, эко-аялал, идэвхтэй амралтыг сурталчлах сайн дурын “Монгол Хайкин клуб”-ийн 12 гиш үүнээс бүрдсэн “Хөх тэнгэр 2012” баг цаст Гималайн зүг адал явдалт аялалд гарчээ. Тэд Катмандугаас найм хоногийн турш өгсөж алхсаар 5360 метрийн өндөрт байрлах “Эверест” баазад очих эхний зорилгодоо хүрцгээжээ. Тэндээс буцаж ирсэн долоон хүний нэг нь Г.Ганзориг юм байна. Үндсэн багийнхан Эверестийн оргилд гарах аяллаа 70 хоногоор тө- лөвлөсөн бөгөөд ирэх зургадугаар сарын эхээр эх орондоо ирэхээр тө- лөвлөжээ. Манай уулчдаас 2006 онд Г.Өсөхбаяр, 2011 онд Б.Гангаамаа нар Эверес тийн оргилд авирч, эх орныхоо дал бааг мандуулж байсан юм.