jasen
Бичлэгийн тоо 4,494
САДДАМ ХУССЕЙН ИРАКИЙН ТӨЛӨӨ ТЭМЦСЭЭР ДУУССАН

Саддам Хуссейн Абд аль-Маджид ат-Тикрити. Энэ бол түү­ний бүтэн нэр. Одоогоос есөн жилийн өмнө түүнийг 148 хүний амийг санаатай бүрэлгэх тушаал өгсөн гэх үндэслэлээр Иракын шүүхээс цаазаар авах ял оноосон. Түүнийг дүүжлэн хороосон. Иракын ард түмэн ч баяр хөөр, нулимс гашуудлаар дүүрэн өдрүүдийг да­ван туулсан. Түүний улс төрийн амьдрал 1979 оноос эхэлсэн гэж үздэг. Химийн хорт зэвсэгээр бүрэн тоноглогдсон Иракын цэргүүдийг удирдан 1988 хүртэл үргэлжилсэн Ираны дайнд том гавьяа байгуулсан гэдэг. Кувейтыг эзлэн нэвтэрсний дараа хэдэн зуун мянган шийтүүдийн амийг хороосон түүхтэй. Цэргийн хүчийг анхнаасаа системтэй хөг­жүүлсэн нэгэн. Ира­кын тав дахь Ерөнхийлөгч. Төрийн тэргүүний сууд­лаас 2003 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор буусан. Саддам Хуссейн өөрийн орд харшийг лууг дарж байгаа шаргал үст бүсгүйчүүд, могойтой тулалдаж байгаа баатрууд зэрэг өвөрмөц дүрслэлүүдээр чимж, үлгэр домгийн сэдэвтэй фантастик зургуудаар гоёсон байжээ. Үүнээс ажиглахад дарангуйлагч асан С.Хус­сейн төрийн тэргүүнд гэхээсээ илүү өсвөр насны жаалхүүд тохирохоор гоо зүйн мэдрэмжтэй байсан бо­лолтой. Харамсалтай нь тэр амиа алдаж, бүтээн байгуусан улс орон нь бусдын гарт орсон.


ТӨСВИЙН МӨНГӨӨР ХӨЛЖИГЧ ФРАНЦ ЭР

Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакын эсрэг шүүх хурал нэг хэсэг дэлхий нийтийг гайхш­руулж, алмайруулж орхисон. Ав­лигын хэрэгт сэжиглэгдсэн экс Ерөнхийлөгчийн гэм буруутай нь тогтоогдвол шүүхээс арван жил хүртэлх хорих ял сонсч, 150 мянган еврогийн торгууль оногдуулж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байсан. Ямартай ч түүний гэм буруутай нь дэлхий дахин тархаж, түмний нүд болсон. Өдгөө 79 настай Жак Ширакыг 1977 оноос эхэлж Парис хотын захирагч байх хугацаандаа Консерватив намыг санхүүжүүлэх зорилгоор хуурамч ажлын байрыг олноор нээж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн гэдгийг олж тогтоосон. Бараг 80 нас зооголж буй настай эрд төсвийн мөнгө, зарим нэг намыг санхүүжүүлэ хзэрэг ажил амархан л байдаг байх. Айхтар хөгшин шүү. Францын улс төрд цойлж гарч ирсэн Жак өвгөн өдгөө нүүрээ хийх газаргүй гэрийн мухарт сууж байгаа талаар “France de Presse” мэдээлж байсан. Түүнийг “Орчин цагийн шилдэг санхүүч” хэмээн өргөмжилж хэвлэлүүдээр цаашлуулж байсан цаг саяхан.


М.КАДДАФИГ АРД ТҮМЭН НЬ ХӨНӨӨВ

Эх орон, тусгаар тогтнол ярьсаар байгаад ард түмнийхээ гарт амиа алдсан дарангуйлагч бол Ливийн удирдагч асан Муаммар Каддафи. 44 жил Ливийн төрийн тэргүүн хийж, орчин цагийн ганц бие хүчирхэг удирдагч, дарангуйлагч болон төрсөн. Гэвч амьдралынх нь сүүлчийн мөчид олон жил даралсан ард түмнийхээ гарт үхнэ гэж төсөөлөөгүй л болов уу. НҮБ, АНУ тэргүүтэй барууны орнуудын шахалтаар хааны суудлаас татан буугдсан ард түмний эрх чөлөө, улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж буйгаа тунхагласаар амиа алдсан. Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи өвөрмөц этгээд дарангуйлагчдын үлгэр дууриалал аж. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Кондолиза Райст үнэн сэтгэлээсээ дурлаж байсан ба онгон бүсгүйчүүдээр өөрийгөө хамгаалуулж, бас Америкийн хөг­жимт жүжигт дуртай байсан аж. Мөн Кондолиза Райсийн гэр бүлийнхэнд зориулж дуучин Бионсе, Мэрай Кэри, Лайнел Ричи нарт багагүй шан харамж өгч дуулуулж байжээ. Хайр дурлалын асуудал дээр тун эмзэг нэгэн. Ард түмнээ хайрлах сэтгэл нь түүнийг хороосон ч байж болох.


СҮҮЛЧИЙН ФАРАОНЫ ТӨГСГӨЛ

Алжир, Тунисээс эхэлсэн Арабын хувьсгал Египетийг хоромхон зуур өөрчилсөн. Хувьсгал гарахыг анзаарсан тэрбээр цэргийн хүчээр хэдэн зуун жагсагчдыг хороох тушаал өгсөн нь нэгэнт баримтаар нотлогдож өнгөрсөн оны наймдугаар сард шүүх хурал нь болсон. Өмнөх Ерөнхийлөгч Анвар Садат 1981 онд алагдсаны дараа Хосни Мубарак Египетийг захирах болсон. Тэр үед дэд ерөнхийлөгч байсан Х.Мубарак шархадсан байдалтай байсан ч төрийн эрхийг атгасан. “Орчин үеийн фараон” засгийн эрхийг 30 жилийн турш атгасан ба энэ хугацаанд Египет онцгой дэглэмд байлаа. Нийгмийн аюулгүй байдлын сонирхлын үүд­­нээс тус улсын Үндсэн хууль цен­­зурьтай байв. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх ашгийн бус, төрийн эрх мэдлийн төлөө үйлчилдэг хууль байсан юм. Х.Мубарак бүх нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогдохдоо цорын ганц нэр дэвшигч байсан нь хамгийн инээдтэй. Тэгээд үүнийг “Ерөнхийлөгчийн сонгууль” гэж нэрлэж байгаа нь ард түмэнд таалагдсангүй бололтой. Ийнхүү олон жилийн жаргалын дараа там мэт өдрүүд үргэлжилж эхэлсэн талаар Египетийн хэвлэлүүд онцолсоор. Түүний эхнэр Сюзанн Мубарак АНУ-ын “Huffington Post” сонинд “Египетийн түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Хосни Мубаракийн эхнэр өөрийн өвөрмөц хэв маяг болон Клинтоны гэр бүлтэй найз” хэмээн олны анхааралд орж байжээ. Их Британи гаралтай Сюзанн Мубарак  Каир хот дахь АНУ-ын их сургуулийг дүүргэжээ. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмэр оруулсныхаа төлөө олон шагнал хүртэж байсан нэгэн. Гэвч нөхөр нь эсрэгээрээ.


ТУНИСЫН “ХААН”  ХААНА БАЙНА ВЭ

Нэгэн цагт Тунисын төрийн эргэлт хийж Засгийн эрхийг атгасан Зин Эль Абидин Бен Али 23 жилийн дараа эх орноосоо дүрвэх ацын шалаанд орсон нэгэн. 1994 оны Тунисын Ерөнхийлөгчийн сон­гуу­лиар ганцаараа нэр дэвшээд Тө­рийн тэргүүн болсон тэрбээр 2002 онд ч мөн адил бүх нийтийн санал асуулгаар улиран сонгогдсон. Гудамжинд гарсан жагсагчид ажилгүйдэл, авилгын эсрэг эсэр­гүүц­лээ илэрхийлж жагсаал хий­сэн. Гурван долоо хоногийн эсэр­гүүцлийн жагсаалын дараа Бен Али гэр бүлийнхээ хамт улс орноосоо зуг­тан гарч Саудын Арабт орогнохоор болсон. Өнгөрсөн зургадугаар сард Бен Али ба түүний эхнэр гэм бу­руутай гэдэг нь нотлогдож, улсын хөрөнгөөс завшсан гэх үндэслэлээр 35 жилийн ял сонссон. Улмаар тэдэнд 65 сая ам.долларын торгуул ногдуулсан. Түүний хамаатан садан гэх 30 гаруй хүнийг эх орноосоо дүрвэн зугтсаны дараа баривчилсан. Түүнийг зугтах үед Швейцарийн дансан дахь хэдэн арван сая ам.долларыг битүүмжилсэн юм. Тэрбээр зугтаах үедээ он­го­цондоо 60 сая ам.долларын үнэ бүхий цэвэр 1,5 тонн алт авч явжээ. Тунисын эрх баригчдын зүгээс дээрх алт нь Тунисын өмч гэдгийг олон улсад зарласан удаатай. Эх орноосоо дүрвэсэн 60 саяын алттай сайн эр хаана байгааг одоо хэн ч мэдэхгүй. Учир нь тэрбээр хуурамч бичиг баримттай, зүсээ хувиргасан эр дэлхийн хаана ч байж мэднэ.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6110658/fe9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102643
4224 ☆.. Selena Gomez & The Scene - Who Says ..☆ M2M_Soko 2012-05-26 1550
4223 ღღ ... All In OST ... ღღ M2M_Soko 2012-05-26 1468
4222 ღღ ... Цасан бороо ...ღღ M2M_Soko 2012-05-26 1264
4221 МУИС 70 жил Оюутанд үйлчлэх төв [2] zaaaaaaa 2012-05-22 1808
4220 dasgal 2 [2] zaaaaaaa 2012-05-22 1637
4219 dasgal 1 zaaaaaaa 2012-05-22 1700
4218 Train - Drive By [2] deer23 2012-05-22 1465
4217 Г.Равдан - Жамухын өчил [2] .Sarnai. 2012-05-21 1721
4216 2009 оны 7-1 ний өдрийг эргэн дурсахад... [1] .Sarnai. 2012-05-20 1489
4215 Энхбаярын нууц бичлэг задарлаа [2] .Sarnai. 2012-05-20 3583
4214 Н.Энхбаярын салаавч гаргаж байгаа бичлэг .Sarnai. 2012-05-20 1874
4213 Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай уулзсан уу [4] .Sarnai. 2012-05-20 1858
4212 버스커 버스커 (Busker Busker) - 벚꽃 엔딩 deer23 2012-05-20 1425
4211 박완규 - 천년의 사랑 [3] deer23 2012-05-20 1888
4210 김경호+김연우 - 사랑과 우정사이 [4] deer23 2012-05-20 1459
4209 Bon Jovi - Always deer23 2012-05-19 1399
4208 Michael Bolton - When a Man Loves a Woman deer23 2012-05-19 1533
4207 Энхбаяр: Наранбаатараа, чи цол авах гэж ийм жүжиг дэглэхээ боль! Би сонсох ч үгүй гэж чихээ таглав file .Sarnai. 2012-05-19 1695
4206 Нэвтрүүлэгч Батбилэг tv8 телевизынхэн нэг иймэрхүү [1] .Sarnai. 2012-05-19 1807
4205 hyamd udbai avnaa [4] 2208 2012-05-19 1335
4204 oird gadaad clip sonsoogui tseegii love 2012-05-18 1603
4203 Дугуй засвар машин угаалгын газар зарна duguizasvar 2012-05-18 1733
4202 Энхбаяр чихээ таглаж байна ~~~*oGoGo*~~~ 2012-05-15 1580
4201 Хойд Солонгост хүн иддэг хүмүүсийг цаазлав file .Sarnai. 2012-05-15 2249
4200 무신 tuuhiig guibuulsan kino gargahaa bolioyo [2] ALEKS 2012-05-13 1709
4199 Караоке-Арабын Эмиратын Шейх [1] deer23 2012-05-11 1610
4198 Би эр хүнд хайртай "ДРАМЫН ЖҮЖИГ" ~~~*oGoGo*~~~ 2012-05-09 1721
4197 Toni Braxton - Yesterday deer23 2012-05-08 1472
4196 Kanye West - All Of The Lights ft. Rihanna deer23 2012-05-08 1400
4195 NU'EST(뉴이스트) _ FACE deer23 2012-05-08 1490
4194 Baek Ji Young (백지영) - 목소리 deer23 2012-05-07 1591
4193 Хориотой дуу "Монголын нэг өдөр" [5] deer23 2012-05-07 1930
4192 Амархүү - Ай сайхан аав минь deer23 2012-05-07 1541
4191 왁스 - 화장을 고치고 (2007) [1] deer23 2012-05-07 1686
4190 ГАДААД ИРГЭДИЙН ДУНД ЗОХИОГДОХ АЯ ДУУНЫ НААДАМ emeraldsh 2012-05-07 1430
4189 "Эртний явдал" өгүүллэг .Sarnai. 2012-05-04 1727
» ХАМГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ Нь КАДАФИ АРД ТҮМНИЙХЭЭ ГАРТ АМИА АЛДСАН. G2012 2012-05-02 1953
4187 Diss to Hadam Eej (Eejiin Daisan OST) deer23 2012-05-02 3134
4186 Мазаалай [1] ~~~*oGoGo*~~~ 2012-05-01 1535
4185 Hoshin Shog ~~~*oGoGo*~~~ 2012-04-28 3030
4184 KOREAN TOP~20-н Дууг хүлээн авч сонсоно уу ___ G2012 2012-04-28 1988
4183 BoA (보아) - One Dream (feat. Henry of Super Junior-M and Key of SHINee) deer23 2012-04-26 1951
4182 박진영(JYP) - 다른 사람 품에 안겨서 (Someone Else) (With 가인 of Brown Eyed Girls) deer23 2012-04-26 1784
4181 Universe Best Songs - We Are the World deer23 2012-04-26 1783
4180 энэ сайхан дуу бнаа [4] babaarai 2012-04-25 2115
배너신청
자생병원

배너신청