Бичлэгийн тоо 3,329
Монголын анхны “Эко пресс” өргөмжлөлт “Өнөөдөр” сонин уншигчдадаа таатай нэгэн мэдээг дуулгаж байна.
Агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалт хэрээс хэтэрсэн энэ үед “Хас” банк олон улсын “Майкро Энержи Кредитс” байгууллага болон Лондонд төвтэй банк санхүүгийн “Сити” групптэй хамтран “Хүрээлэн буй орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Дээрх гурван байгууллага хамтран “Хүлэмжийн хий худалдаалах гэрээнд гарын үсэг зурах ёслол Лондон хотноо өчигдөр болов. Уг гэрээний дагуу “Сити” групп, “Майкро Энержи Кредитс” нь 1.17 сая тонн хүлэмжийн хий бууруулсантай тэнцэхүйц төлбөрийг долоон жилийн турш төсөлд зориулан олгох юм. Иргэд Эко бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнөх түлшний хэрэглээ болон хэрэглэж эхэлсний дараах зарцуулалтын зөрүүгээр хүлэмжийн хийн бууралтыг тооцдог бөгөөд энэ зөрүүг бүртгэж, “Майкро Энержи Кредитс” байгууллагаар дамжуулан олон улсын зах зээлд худалдаалах аж.