Олон улсын хүүхэлдэйн их наадамд “Ногоон дарь эхийн домог”-ийг сойно
Уншсан 9569 vote 0 2012.05.02 15:48:42Олон улсын хүүхэлдэйн XXI их наадам тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 3-нд БНХАУ-ын Чунда мужид болно. Дэлхийн хүүхэлдэйн холбоо (UNIMA)-ноос зохион байгуулдаг Олон улсын хүүхэлдэйн их наадмын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, хүүхэлдэйн жүжгийн наадам болох аж. Уг наадамд Монголын хүүхэлдэйн театрын хамт олон “Ногоон дарь эхийн домог” жүжгээрээ оролцохоор бэлтгэж байгаа юм. Олон улсын хүүхэлдэйн жүжгүүдтэй өрсөлдөх эл бүтээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсон ардын домгоос сэдэвлэж, таягт утсан хүүхэлдэйн аргыг ашиглан 1980-аад оны эхээр бүтээжээ. Энэ удаа жүжгийг Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М.Ариунтуяа шинэчлэн найруулж, жүжигчин Ц.Эрдэнэцэцэг, Я.Өнөртуул, Д.Батмөнх нар амилуулах аж. Монголын хүүхэлдэйн театрын хамт олон энэ сарын 22-нд БНХАУ-ыг зорино.