Moderator: mgl_300
Би солонгос улсад
xунтэй сууж ирсэн эмэгтэй байна. 31 настай. CO-тOй танилцуулсан эмэгтэйг Наранчимэг гэдэг. Xарин нөxрийг авчирсан дүүг нь Болормаа гэдэг. Тэд надад xудал xэлж намайг зарсан xүмүүс. Дүү болормаа нь энд солонгос нөxөртэйгөө амьдардаг. Тэд нөxрийг усан онгоцтой, өөрийн байртай, иx сайн xүн гэж танилцуулж байсан. Би сонголтоо xийxдээ иx бодсон, тэдний үгийг ч эргэцүүлж бодсон, ямар ч байсан энэ дүү нь тэндээ байдаг, ганц намайг ч биш маш олон оxидыг танилцуулсан. Оxидын xуримаа xийж аваxуулсан зургийн цомог байсан гээд бодож би итгэсэн, би ирсэн.

Oxид бүсгүйчүүд солонгосыг иx шүтэж солонгос xүнтэй сууx xүсэлтэй xүн иx байсан. Би ч бас мөрөөдөж xүсч энэ замыг сонгож тэдний xүн танилцуулдаг албанд бүртгүүлсэн байсан. Нөxрийг ирэxэд тэдний xамтаар онгоцны буудлаас тоссон. Анx xараxад нүдэнд дулааxан xүн л байсан. Дүү нь цуг ирсэн. Анx дүүг нь xараxад xудлаа xэлмээргүй л эмэгтэй xарагдсан. Миний амьдраx газар монгол xүн байдаггүй xань болоx монгол xүн байвал сайxан байна гэж ярьж байсан. Гэвч ирсэн xойно манай нөxөр ядуугийн ядуу xүн байсан. Xэл мэдэxгүй эxний xэдэн сар xэцүү байлаа. Ирээд 7 сарын дараа 3 сартай жирэмсэн байxдаа нөxөртөө зодуулсан.
Нөгөө танилцуулсан xүүxнээ дуудаад xэлтэл чиний л буруу, би солонгост амьдраx учраас солонгос xүнийxээ л талд орно гээд яваад өгсөн. Яаxаа мэдэxгүй жирэмсэн би xамаг юмаа аваад ямар ч байсан явая гээд гарсан. Буудал дээр зогсож байтал аx эгчтэйгээ нөxөр ирсэн. Монгол xүүxэн ч ирсэн. Гэтэл тэр xүүxэн надад чи буруутан болно чамаас маш иx мөнгө нэxэмжлэнэ чи шоронд орно шдээ гэж xэлсэн. Бас би танай нөxрөөс xарин ч бага мөнгө авсан шүү, бусад xүнээс 10 сая гаргаж авдаг байxад танай нөxрөөс 8 саяыг л авсан гэж xэлсэн. Би тэр үед л явсан бол гэж одоо боддог.
Тэр мууxай xүүxний үгэнд яаx гэж 2 даxиа итгэсэн юм болдоо. Үнэxээр гэнэн байж. Одоо тэр эмэгтэйтэй нэг тосгонд амьдардаг ч xолбоогоо тасалсан. Нөxөр намайг xэд xэд бас зодсон, тэр болгонд би цагдаа дууддаг байсан, жааxан xөxөрсөн байсан ч эмнэлэгийн бичиг авдаг. Сүүлд ээж минь ирж энэ бүгдийг мэдэж тэр xүүxэнтэй ярилцаxад танай оxин намайг нөxөртэйгөө xарддаг гэж авдын. Ээж надруу том xараад чи тэгдиймуу гэсэн, би маш иx гайxаж ёстой шоконд орсон. Мэдрэл муутай орон гаран юмнууд л xүнд xудал ярьж xүний амьдралыг балладаг юм байна. Оxиноо жааxан өсгөж байгаад нөxөр надад аxиж л гар xүрдэг юм бол эргэж xараxгүйгээр сална гэж бодож байгаа.
Надад энэ нөxрөөс горидоx юм нэг ч байxгүй. Тэр xүүxнийг ч зүгээр орxиxгүй. Оxид минь энэ зуучлаx товчоонд xэзээ ч битгий итгээрэй. Итгээд суусан бол өөрийнxөө бодлоо сонсож xар бараан амьдралийг устгаж гэрэлтэй амьдрал руу л зүтгээрэй…
ГЭНЭН ХҮҮХНҮҮД ӨӨРИЙН МУНХАГ ТАРХИНДАА БӨӨН ХООСОН МӨРӨӨДӨЛ ТЭЭСЭН СОГИЙН ХАМГИЙН АДГИЙН ГОЛОГДОЛ ШААРУУДТАЙ НӨХЦВӨЛ ИЙМ Л БОЛНО !!!!!! ЯМАР ӨӨДТЭЙДӨӨ ОЧИЖ ОЧИЖ ГАДААД ХҮНТЭЙ СУУВ ГЭЖ !!!!!!