Toplam Yazı Adeti 3,329
125 хүн мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгчээ
Görüntülenme 9326 Oylar 0 2012.05.01 15:52:16
Уг шалгалтыг Япон, Тайланд, Фи липпин, Вьетнам, Малайз, Мьянма, Монгол Улсад жилд хоёр удаа, нэг өдөр, нэг цагт, ижил асуулгатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг явуулдаг аж. Энэ удаа нэгдүгээр түвшин буюу мэдээллийн технологийн паспорт шалгалтыг 40 хүн, хоёрдугаар түвшин буюу мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтыг 85 хүн өгчээ.
Эдгээр шалгалтад тэнцсэн хүмүүс Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх олон улсын сертификат гардан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, шалгалтаа амжилттай өгсөн иргэд Азийн орнуудад ажиллах боломж бүрдэх юм. Шалгалтын дүнг сарын дараа МТҮП-ийн www.itpark.mn сайтаар мэдээлэх гэнэ.