Бичлэгийн тоо 3,329

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Морин хуурын олон улсын III наадам, симпозиумыг зохион байгуулах тов оны эхээр гарч, наадмын бэлтгэлийг хангаад байна. Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан, Дэлхийн морин хуурын холбоо хамтран зохион байгуулж буй уг наадмын үйл ажиллагаа хуур урлаачдын үзэсгэлэнгээр өчигдөр эхэллээ.

Хуур урлаачдын үзэсгэлэнд “Эгшиглэн магнай” үйлдвэрийн мастер П.Байгалжав Олон улсын морин хуурын анхдугаар наадамд тэргүүн байр эзэлсэн хуур болон дунд хуур, үндсэн хуураа тавьсан бол “Ситтимо” компанийн Д.Түвшинтөр, Хөгжим урлагийн төвийн Б.Баярсайхан нарын арваад хуур урлаач мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн, хийц болон дуугаралтаараа өрсөлдөхүйц морин хуураа дэлгэжээ. Тэднээс өндөр настан О.Жаамхайн урласан ясан хуур үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Инженер мэргэжилтэй тэрбээр “Хуур урлаачдаас зөвлөгөө авч мастер хуурын стандартаар энэ хуурыг бүтээсэн.

Ясан хуур маань мэргэжлийн тоглоочдын шаардлагыг хангахгүй ч гэрийн жавар үргээх хэмжээнд ардын болон уртын дууны аялгууг тоглох боломжтой” гэв. О.Жаамхай гуай уг ясан хуурыг 11 сарын хугацаанд урласан бөгөөд бүтээл нь өнгөрсөн жил ардын урлагийн их наадамд амжилттай оролцжээ. Тэрбээр үүнээс гадна металл хуур урласан аж. Морин хуур урлаачдын үзэсгэлэн гийн нээлтийн дараа “Хууртай үдэш” тоглолт боллоо. Энэхүү олон улсын наадам өнөө- дөр гадаадын морин хуурчдын тоглолтоор үргэлжилнэ. Уг арга хэмжээнд оролцохоор Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 200 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид Монголд ирээд байгаа юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6102451/0a6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1209 Монголчууд Малайзад визтэй зорчдог болно [1] 2012-05-08 7609
1208 Якутск хотод болсон тэмцээнд Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ 2012-05-08 8951
1207 Ажиа Ринбүүчи Монголд ирлээ 2012-05-07 9753
1206 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 46 оюутан хүртэв 2012-05-07 10487
1205 ОЛИМПИЙН ЭРХЭЭ ХОЁРООР НЭМЛЭЭ 2012-05-07 9840
1204 Монгол Улс махны экспортоор тэргүүлэх боломжтой 2012-05-04 8943
1203 Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо 2012-05-04 9214
1202 “Mongolian Airlines” японы нислэгийн стандартыг нэвтрүүлнэ 2012-05-04 8597
1201 Номхон далайн орнуудын зуслангуудын бүлгийн удирдагчид Монголд чуулна 2012-05-03 10342
1200 XXI зууны шилдэг 20 сэтгэгчдийн нэгээр монгол хүн тодорлоо 2012-05-03 8432
1199 Манай уулчид Эверестийн “Кемп-2” баазад хүрээд байна 2012-05-03 9406
1198 1.17 сая тонн хүлэмжийн хий худалдаалах гэрээ хийлээ 2012-05-02 10076
1197 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК, АНУ-ЫН ЭКСИМ БАНК ХАМТРАН АЖИЛЛАНА 2012-05-02 9385
1196 Олон улсын хүүхэлдэйн их наадамд “Ногоон дарь эхийн домог”-ийг сойно 2012-05-02 9569
1195 125 хүн мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгчээ 2012-05-01 9326
1194 Дэлхийд танигдах хүсэлтэй хүүхдүүд ханын сонингоор өрсөлдлөө 2012-05-01 9842
1193 “Хөгсүү” чуулгынхан Дундад Азид зочилж байна 2012-05-01 9432
1192 СЭТГҮҮЛЧИД ЦАГААН ХУСАН ТӨГӨЛТЭЙ БОЛНО 2012-04-30 9542
» Морин хуурын олон улсын наадам эхэллээ 2012-04-30 10204
1190 ЧӨЛӨӨТИЙНХӨН ДӨРВӨН ЭРХ НЭМЖ АВЛАА 2012-04-30 8669
배너신청
자생병원

배너신청