Бичлэгийн тоо 3,329

Ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ-ын нүүрсний эрэлт энэ онд 10 хувиар өсөх магадлалтай тухай “Bloomberg” мэдээлэв. Тодруулбал, тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх оныхоос 63 сая тонноор нэмэгдэхээр байгаа аж. Өмнөх оны долоодугаар сард Монгол Улс Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгч болсон гэж тус цахим хуудсанд бичжээ.
Энэ онд ч Хятадын томоохон нийлүүлэгч хэвээр байх төлөвтэй гэж “Mongolian Mining Corp” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ярьсан байна. “Bloomberg”-ийн шинжээч Эндрью Косгров “Монгол Улс нүүрсээ далайгаар тээвэрлэдэггүй тул БНХАУ гол худалдан авагч хэвээр байгаа” гэж онцолжээ.