Бичлэгийн тоо 3,329
“Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” зохион бичлэгийн уралдаан зарлалаа
Уншсан 10477 vote 0 2012.04.24 15:17:32 Монгол,
Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож
буй. Уг ойн хүрээнд Японы алдарт бизнесмэн Хонда Сооичирогийн амьдрал,
амжилтын түүхийг өгүүлсэн “Огторгуйд дүүлэн одох моторт дугуйХонда
Сооичирогийн дуулал” номоос сэдэвлэсэн зохион бичлэгийн уралдааныг 8-15
насны сурагчдын дунд зарлалаа.
“Хүсэл
мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй хүүхэд Монголын ирээдүй” уриатай уг
уралдааныг Монгол, Японы соёл, утга зохиолын төв, олон улсын хүүхдийн
Найрамдал төв, Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулж байгаа
аж. Хоёр орны соёлын харилцаа болон хүүхдийн байгууллагуудын харилцаанд
хувь нэмэр оруулах, Монголын хүүхэд багачуудад зорилго мөрөөдөлтэй
амьдрах, сурахын чухлыг ойлгуулах, тэднийг номтой нөхөрлүүлэх зорилготой
уг уралдааны бүртгэл ирэх сарын 20 хүртэл үргэлжилж, шилдгээр шалгарсан
сурагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 1-нд
Монголын хүүхдийн ордонд болно.