Ц.Батчулуун: Морин хуурын олон улсын наадамд найман орны төлөөлөгч ирнэ
Уншсан 9552 vote 0 2012.04.23 15:49:25Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй Морин хуурын олон улсын III наадам энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-нд Улаанбаатар хотод болно. Уг наадмын талаар Морин хуурын чуулгын удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуунаас тодрууллаа.
-Олон улсын наадмын хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Нээлт болон хаалтын тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа. Мөн гадаадын болон Монголын морин хуур сонирхогчдын тоглолт, хуур урлаачдын үзэсгэлэн, мэргэжлийн сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ наадмын хамгийн гол арга хэмжээ нь олон улсын эрдэмтэд морин хуурын хөгжмийн талаар илтгэл тавих эрдэм шинжилгээний бага хурал юм.
-Наадамд хэдэн орноос төлөөлөгч оролцох бол?