Сайн байна уу Солонгос улсад сураж ажилж амьдардаг нийт Монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе! Би Design Contest буюу подволкны загвар гаргах уралдаанд оролтсож байгаа юм. Харин уралдааны дүнг хүмүүсийн санал асуулгаар шалгаруулах бөгөөд тухайн сайтад гишүүн болсоноор өгөх боломжтой юм. Гэвч уг сайтад гишүүн болохын тулд заавал гадаад иргэний үнэмлэхний дугаар хэрэгтэй бөгөөд өөрөөр хэлвэл зөвхөн солонгос улсад амьдардаг гадаад иргэний үнэмлэхтэй хүмүүс өгөх боломжтой гэсэн үг юм. Миний хувьд уг тэмцээнд надаас өөр гадаад оюутан байхгүй бөгөөд бусад оролцогчтой харицуулахад тэдний найзууд анги хамт олон цаашлаад таниж мэдэх бүх хүмүүс нь чөлөөтэй дэмжиж байхад намайг дэмжихийг хүссэн олон хүмүүс байгаа боловч дийлэнх нь монголдоо амидардаг юм. Тиймээс та бүгдээс хэрвээ боломжтой бол, гадаад иргэний үнэмлэхтэй бол заавал дэмжиж оноо өгч туслаарай! Оноо 1-ээс 5ийн хооронд байгаа бөгөөд өндөр оноо өгөх тусам дундаж оноо нэмэгдэх болно.Мөн бусад оролтсогчдийн ч гэсэн загваруудтай танилцаж санал сэтгэгдэл үлдээж болноо. Анхааралд тавьсанд баярлалаа. Нөхрийн хэрэг бүтвэл Өөрийн хэрэг бүтнэ гэдэг нутаг нэгтээ дэмжиж тус болоорой!!
http://designcontest.co.kr/usr/contestDesign.do?cmd=view&contestSeq=42&designSeq=480&sd=PS&ms=1