Шайбтай
хоккейн ДАШТ-ий гуравдугаар ангилалд өрсөлдөж буй Монголын хоккейчид
оноо авч амжаагүй явна. Тэд эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 15-нд
БНАСАУ-ын эсрэг хийж, 2:12- оор хожигдсон байна. Улмаар 16-нд болсон
удаах тоглолтдоо Туркт 0:10- аар дийлджээ.
Тус тэмцээнд эхний хоёр байр зэлсэн багууд ирэх жилийн ДАШТ-д ангилал өгсөж тоглох юм. Манайхны үлдсэн тоглолтуудын хуваарийг сонирхуулбал 19-нд Ирландтай, 21-нд Гректэй өрсөлдөх аж. Өчигдөр орой Люксембургтай тоглосон бөгөөд манай сониныг хэвлэлтэд шилжих мөчид дүн нь хараахан гараагүй байв.
Багууд Тт Хо Хд Ш/Х Оноо
1.Турк 2 2 0 16-1 6
2.БНАСАУ 2 2 0 16-3 6
3.Люксембург 2 1 1 8-6 3
4.Ирланд 2 1 1 7-10 3
5.Грек 2 0 2 4-11 0
6.Монгол 2 0 2 2-22 0