

Хамгийн том газар нутаг
Монголын газар нутаг өргөн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ өмнөө цөөнгvй орныг гишгvvлдэг.
Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хvн амьдардаг Монгол орон нэг хvнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагvй дэлхийн амжилт тогтоодог аж. Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бvртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ.
Хамгийн том сарвуу, хумстай амьтан
Говийн эрт балрын vе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Тvvний удаахан нь vлэмж биетнvvдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр vеийн аварга биет амьтан өнөө vеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хvргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бvтгэгдээгvй) 1961 онд яс нь олдсон эртний vлэг гvрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бvртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхvv аварга амьтны хумс 91 см урт байжээ.
Бvгд хувийн сууцтай
Монгол айл өрхvvд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бvртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бvгд хувийн өмчийнх гэсэн vг. Энэ vзvvлэлтээс харахад бид маш баян юм шиг өрхөд ноогдох орчин vеийн сууцны тоогоор эсрэг vзvvлэлттэй гарах буй за.
Яаж дээд амжилтын эзэн болох вэ?
Өөрийн тогтоосон аварга амжилтыг дэлхий дахинд хvлээн зөвшөөрvvлж, 40 шахам хэл дээр 94 сая хувиар хэвлэгддэг Гиннесийн Дэлхийн дээд амжилтуудын номонд бvртгvvлэхийн тулд яах ёстой вэ? Юуны өмнө ямар vзvvлэлтээр энэ номонд орохыг хvсч байна, тэр чиглэлээрээ тогтоогдсон дээд амжилтуудын талаар Гиннесийн дээд амжилтын судалгааны институтын Лондон дахь төвд хандан мэдээлэл авах хэрэгтэй. Дараа нь та эдгээр амжилтыг эвдэж чадаж байвал vvнийг нотлох баримтуудыг илгээх буюу өөрсдийнх нь өмнө нотлохыг "Гиннесийн дэлхийн дээд амжилтууд" компани зөвлөж байна. Тэд жил бvр 65 мянга гаруй дээд амжилтын тухай материал хvлээн авдаг тул таны өргөдлийг тийм ч хурдан шийдэж өгөх боломжгvй. Энэ компани анх 1951 онд байгуулагдаж, өвөрмөц аварга амжилтуудын тухай анхны "Гиннесийн ном"-оо 1955 оны наймдугаар сарын 27-нд худалдаанд гаргасан нь тэр дороо Британийн хамгийн их гvйлгээтэй ном болж чаджээ.