"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо KIMAworld(www.kimaworld.net) дараах асуудалаар зөвөлгөө авахыг хүссэн эмэгтэйчүүдэдээ хандан энэхүү нийтлэлийг хүргэж байна.Манай холбоо нь Солонгост оршин сууж буй гадаадын иргэдэд үйчилгээ үзүүлэхийг хүссэн эмнэлэгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд үнэгүй зөвөлгөө , эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй холбон өгдөг билээ.Эдгээр үйл ажиллагааг эрхлэж буй явцат манайд хүсээгүй жирэмслэлтийн талаарх зөвөлгөө , тусламж авахыг хүссэн утас олон ирдэг.
Эдгээр хүмүүст хандаж зөвлөхөд үр хөндүүлсэн дараа гам сайн барьж тэжээл илчлэгтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөх байна.Өөрийн хэвийн биед эргэн ороход 3 сар шаардлагатай.Үр хөндүүлсэн дараа жин нэмсэн мэт санагдах тохиолдол бий. Энэ нь жирэмсэн байсан бие хэвийн хэмжээндээ ороход өөрөөр хэлбэл сав гүйцэд агшихад хугацаа хэрэгтэй учраас.Иймд хүнд биен тамирын дасгал хийх зэргээс зайлс хийх хэрэгтэй.
Мөн хамгийн чухал зүйл бол үр хөндүүлэхдээ эмнэлгээ зөв сонгох нь чухал юм.Эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэг байхын зэрэгцээ эмч нь энэ талаар мэрэгшсэн мэрэгжилийн үнэмлэхтэй эсэхийг асууж лавлах хэрэгтэй. Солонгост заримдаа хууль бусаар энэ мэс ажилбарыг хийн хүний аминд хүрсэн мэдээ зурагтаар гардаг билээ.Эмнэлэгт очихдоо нөхөр болон найз залуутайгаа очих хэрэгтэй бөгөөд хамтдаа зөвөлгөө авах хэрэгтэй. Хэрэв хамт очих боломжгүй бол үр хөндүүлэхийг зөвшөөрсөн бичгээ авч ирнэ.
Үрхөндүүлсэн дараа эмнэлэгт хэвтэх шаардлага байхгүй бөгөөд мэс ажилбар зөвөлгөөнд нийтдээ1 цаг орчим зарцуулагдана.Асран хамгаалагч нь байхгүй бол өөрийн хүсэлтээр эмнэлэгт 1 хоног хэвтэж биеийн байдлаа шалгуулаад хариж болно.
KIMAworldоос орчуулагч авах хүсэлтэй бол 1цагт 30мянган воноор гаргана.
Ингээд та бүхэндээ зөвлөхөд аль болох хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, өөрийн эрүүл мэндийг хохироохгүй байхыг бүсгүйчүүд та бүхэндээ хүсэх байна.Гарцаагүй ийм тохиолдолд орсон бол та манайд хандаж болно.
Зөвөлгөө авах утас : Хятад хэл 070-8808-2783 Солонгос хэл : 448799107 Монгол ,япон хэл 070-8829-8379
E-mail : kimaworld@naver.com
www.kimaworld.net
1. Үр хөндүүлсэн дараах анхаарах зүйл
1. Үр хөндүүлсэн дараах нурууны өвдөлт
Жирэмслэсэн дараа умай тэлж томорсон байх бөгөөд агшилтаас болон нуруугаар өвдөх үе бий.Эмнэлгээс сав агшаах эм өгөх бөгөөд үүнээс үл хамааран өвдөлт намжихгүй бол тухайн эмнэлэгтээ дахин хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
2. Умайн суналт
Жирэмслэлтээс болон умай тэлэгдэн сунасан байх бөгөөд үр хөндүүлсэн дараа 1-2 долоо хоногт умай агшина.Мөн гэрийн аргаар агшаах нь умайн агшаалтыг сайжруулдаг.Бүлээн гар нүүрийн алчуураар хэвлий дээрээ тавьж иллэг хийвэл маш үр дүнтэй.
3. Үр хөндүүлсэн дараах доош ялгарах зүйл
Мэс ажилбар хийлгэсэн дараад 2~3 өдөр доош ус холигдсон цус гарах бөгөөд биеийн жирэмслэлтийн үеийн гормоны өөрчлөлт удаан явагдах үед 4~6өдөрүргэлжлэх нь бий.. 7~8өдөр үргэлжилвэл эмнэлэгт очихыг зөвлөх байна.
4. Үр хөндүүлэлтийн дараах сахих зүйл
Үр хөндүүлэлтийн дараа гормонд өөрчлөлт ордог тул умайн доторх үр хөндүүлэлтийн шарх болон хавдарын эдгэрэлт 10 орчим өдөр өнгөрсөний дараа хэвйин байдалдаа орно.
5. Биенд мэдрэгдэх өөрчлөлтүүд
Үр хөндүүлэлтийн дараа гормоны өөрчилөлтөнд оро учраас ядрах , биенд хүч тамир байхгүй болсон мэт мэдрэмж байх нь олонтой.Иймд өөх тостой хоол идэхгүй байх нь зүйтэй.Өөх тос ихтэй хоол нь улам ихээр биеийг нозооруулж сул оргиулдаг.
6.Үр хөндүүлэлтийн дараах өдөр тутмын амьдрал
Үр хөндүүлэлтийн дараа саун болон ваннтай усанд 2 долоо хоног болсоны дараа орж болно. 4~6 долоо хоног өнгөрвөл сарын тэмдэг ирж эхлэнэ..
Зөвөлгөө авах утас : Хятад хэл: 070-8808-2783 Солонгос хэл : 448799107 Монгол хэл,Япон хэл: 070-8829-8379
E-mail : kimaworld@naver.com
www.kimaworld.net