Бичлэгийн тоо 3,329

Дундаж болон түүнээс доош түвшний орлоготой, тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд удахгүй тохь тухтай орон сууцтай болох ажлын эхлэл тавигдлаа” хэмээгээд зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг хариуцлагатай, орлоготой, ажилтай байхыг хүслээ. Ийнхүү цаасан дээр төлөвлөсөн аж лын анхны алхмыг хийж, иргэд эх нээсээ байртай болов. Одоогоор 500 гаруй иргэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ОССК-д ирүүлжээ. Зээлийн санхүүжилтийн хувьд Хөгжлийн банкинд 200 орчим тэр бум төгрөгийн үнэт цаас гаргах эх үүсвэрийг шийдсэн гэнэ.
Харин барилгын компаниудад чанартай, үнэ өртгийн хувьд “хөөс” шингээгүй байр, Засгийн газрын шалгуурт заасан 55 ам метрээс дээшгүй талбайтай орон сууцаар хангаж өгөх шаардлагыг холбогдох байгууллагууд тавьж буй. Төрийн ордонд өнөөдөр болох барилгын салбарынхны удирдах ажилтны зөвлөлгөөнөөр барилгын компаниудын үнийн хөө рөгдлийн асуудлаар ярилцах аж.