Бичлэгийн тоо 3,329

Монголын эрэгтэй боксчид ноднингийн ДАШТ-ээс олимпийн хоёр эрх авсан. Тэгвэл Казахстанд болсон эрхийн сүүлийн тэмцээнээс дахин хоёр боксчин Лондонд өрсөлдөх болзлоо хангалаа. 52 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин Н.Төгсцогт Азийн наадам болон тивийн аваргын алтан медальтнуудыг дараалан ялж, шилдэг наймд үлдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл манай боксчин дараагийн даваанд Пакистаны М.Васемийг 22:9-өөр хожиж, хүрэл медалийн болзол хангаснаар Лондоны олимпод оролцох эрхээ авсан юм.

Гэхдээ Төгсцогт медаль авсан гээд тайвширсангүй, өчигдөр Японы Кацүаки Сүсаг 14:6-гаар (4:2, 5:3, 5:1) буулган авч, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр өнөөдөр Казахстаны И.Сулейменовтой алтан медаль булаалдана. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жил БНСУ-ын Инчён хотноо болсон тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтттай.

“Бээжин-2008”-ын эрхээс атгаад алдсан ОУХМ Б.Түвшинбат Лондоны олимпийн өмнө алдаагаа залруулж, Монголын багийн 14 дэх эрхийг авчирлаа. Жин өгсөн 69 кг-д тулалдсан тэрбээр Пакистаны М.Аббасыг ялж, хүрэл медалийн болзол хангасан бол өчигдөр БНСУ-ын Ким Жүн-Воныг 29:17-гоор (12:6, 5:6, 12:5) хожиж, финалд шалгарснаар Лондонг зорих эрхтэй болжээ. Түүний өрсөлдөгч нь 2007 онд Улаанбаатар хотноо болсон Азийн АШТ-ий 60 кг-д хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай өрсөлдөнө.

Харин манай найдваруудын нэг З.Энхзориг хүрэл медалийн төлөөх тоглолтод Хятадын Лю Чианд хожигдсоноор хоёр дахь олимпдоо оролцох боломжийг алдсан. Тэрбээр үе бүрт нэг оноо дутуу авсаар (4:3: 5:4, 6:5) 15:12-оор дийлдсэн юм. Энхзориг энэ боксчид гурав дахь удаагаа ялагдлаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6039803/bc5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1169 ӨМНӨХ АМЖИЛТАА АХИУЛСАН Ч... 2012-04-16 9079
1168 Завхан аймагт 6000 шатарчин, 2000 морин хуурч бэлтгэж байна 2012-04-16 9325
1167 Математикийн багш нар онлайн сорил явуулж байна 2012-04-13 10139
1166 Хөх тэнгэрийн аялгуу өмнөд хөршид эгшиглэв 2012-04-13 9851
1165 Эхний 20 өрх байрныхаа батламжийг гардлаа 2012-04-13 7272
» ДӨРВӨН БОКСЧИН ЛОНДОНД ӨРСӨЛДӨНӨ 2012-04-12 7902
1163 МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД АВАРГУУДЫГ БУУЛГАН АВЛАА 2012-04-12 9238
1162 Гадаадад амьдарч буй иргэд сонгуульд оролцохоо 26 хоногийн өмнө мэдэгдэнэ 2012-04-12 9382
1161 Олимпийн 13 дахь эрх Н.ТӨГСЦОГТЫНХ 2012-04-11 8712
1160 Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд Монгол Улс нэгдлээ 2012-04-11 8543
1159 “Mongolian Mining Corporation” БНХАУ-д их хэмжээний нүүрс нийлүүлнэ 2012-04-11 9800
1158 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО 2012-04-10 10077
1157 Боксчдыг залгуулаад волейболчид... 2012-04-10 10317
1156 Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад “Tyssen Krupp Ude” компанитай хамтарна 2012-04-09 8719
1155 ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ОРОН ДАЯАР ЭХЛЭВ 2012-04-09 9435
1154 “976 ART GALLERY” Монголын дүрслэх урлагийн бүтээлийг дэлхийд таниулна 2012-04-09 9231
1153 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-04-05 7311
1152 Монголчууд МАЙКЛ ЖЕКСОНЫГ дурсана 2012-04-05 9628
1151 Дорнод Монголын дархан бүс 2012-04-05 10313
1150 БЭЭЖИН ХОТЫГ УТААНААС САЛГАСАН ХИЙН ЗУУХЫГ МОНГОЛД ТУРШИНА 2012-04-04 8705
배너신청
자생병원

배너신청