Бичлэгийн тоо 3,329

Монголын тамирчид “Лондон-2012” олимпийн 12 эрхийг албан ёсоор аваад байсан юм. Тэгвэл 13 дахь эрхийг ДАШТ-ий мөнгөн медальт боксчин Нямбаярын Төгсцогт авчирлаа. Казахстанд үргэлжилж буй эрэгтэй боксчдын олимпийн эрхийн сүүлийн тэмцээнд тэрбээр хүрэл медалийн болзол хангаж, Лондонг зорих “виз”-ээ авсан юм. Түүний тоглосон 52 кг-д 19 боксчин хүрэлцэн ирсэн бөгөөд манай хүн хамгийн хэцүү сугалаа татсан.

Тэрбээр эхний даваанд Азийн наадмын аварга Филиппиний Рей Салударыг хоёрдугаар үед буулган авч, 16-д үлдсэн. Тоглолтын явцад өрсөлдөгчийнх нь дасгал жуулагч тамирчнаа гэмтэхээс сэргийлэн алчуур шиджээ. Энэ үед Н.Төгсцогт 10:3-аар илүүрхэж байсан юм. Улмаар да раагийн даваанд Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Суранжой Сингхийг 30:10-аар илт илүүр хэж, шилдэг наймд шалгарсан билээ.

Харин даваа гаригт манай боксчин Пакистаны Мухаммад Васемийг 22:9- өөр хожиж, хүрэл медалийн болзлыг олимпийн эрхийн хамт биелүүлэв. Тэрбээр өнөөдөр Японы Кацүаки Сүсатай мөнгөн медалийн төлөө тоглоно. Түүнчлэн ОУХМ Б.Түвшинбат (69 кг) өнөөдөр Лондонг зорих, эсэхээ шийдэх чухал тулааныг БНСУ-ын Ким Жүн-Воны эсрэг хийх гэж байна. Түвшинбат өмнөх даваанд Пакистаны З.Аббасыг 13:4-өөр хожиж, хүрэл медалийн болзол хангаад байв. Түүний жинд гурван эрх байгаа болохоор манай хүн дахин нэг ялах шаардлагатай билээ. Гэхдээ муугаар бодоод хожигдлоо ч гэсэн солонгос боксчин түрүүлчихвэл гурав дахь эрх Түвшинбатад ирэх юм.

Харин манай бусад боксчид эрхээ авч чад сангүй. Бидний найдвар тавьж байсан тамирчдын нэг З.Энхзориг даваа гаригт хүрэл медалийн төлөө Хятадын Лю Чиантай тоглоод 15:12-оор дийлдэв.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6035226/a36/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1169 ӨМНӨХ АМЖИЛТАА АХИУЛСАН Ч... 2012-04-16 9079
1168 Завхан аймагт 6000 шатарчин, 2000 морин хуурч бэлтгэж байна 2012-04-16 9325
1167 Математикийн багш нар онлайн сорил явуулж байна 2012-04-13 10139
1166 Хөх тэнгэрийн аялгуу өмнөд хөршид эгшиглэв 2012-04-13 9851
1165 Эхний 20 өрх байрныхаа батламжийг гардлаа 2012-04-13 7272
1164 ДӨРВӨН БОКСЧИН ЛОНДОНД ӨРСӨЛДӨНӨ 2012-04-12 7902
1163 МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД АВАРГУУДЫГ БУУЛГАН АВЛАА 2012-04-12 9238
1162 Гадаадад амьдарч буй иргэд сонгуульд оролцохоо 26 хоногийн өмнө мэдэгдэнэ 2012-04-12 9382
» Олимпийн 13 дахь эрх Н.ТӨГСЦОГТЫНХ 2012-04-11 8712
1160 Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд Монгол Улс нэгдлээ 2012-04-11 8543
1159 “Mongolian Mining Corporation” БНХАУ-д их хэмжээний нүүрс нийлүүлнэ 2012-04-11 9800
1158 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО 2012-04-10 10077
1157 Боксчдыг залгуулаад волейболчид... 2012-04-10 10317
1156 Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад “Tyssen Krupp Ude” компанитай хамтарна 2012-04-09 8719
1155 ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ОРОН ДАЯАР ЭХЛЭВ 2012-04-09 9435
1154 “976 ART GALLERY” Монголын дүрслэх урлагийн бүтээлийг дэлхийд таниулна 2012-04-09 9231
1153 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-04-05 7311
1152 Монголчууд МАЙКЛ ЖЕКСОНЫГ дурсана 2012-04-05 9628
1151 Дорнод Монголын дархан бүс 2012-04-05 10313
1150 БЭЭЖИН ХОТЫГ УТААНААС САЛГАСАН ХИЙН ЗУУХЫГ МОНГОЛД ТУРШИНА 2012-04-04 8705
배너신청
자생병원

배너신청