Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд Монгол Улс нэгдлээ
Уншсан 8543 vote 0 2012.04.11 16:17:07Монголын
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)
Дэлхийн өрсөлдөх чадварын зөв лөлүүдийн холбооны (ДӨЧЗХ) гишүүн боллоо.
Ингэснээр бид бусад орны ижил зорилго бүхий байгууллагуудтай түн шилж,
туршлага солилцох боломжтой болж байгаа юм. ДӨЧЗХ нь улс орныхоо
өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх,
инновацийг өдөөх зорилго бүхий төр, хувийн хэвшлийн лидерүүдийг нэгтгэж
буй анхны олон улсын байгууллага аж.
Тус холбоо нь 2010 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ дэлхийн өрсөлдөх чадварын зарчмуудыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран тодорхойлж иржээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу “Энэхүү холбоонд нэгдсэнээр бид бусад орны ижил байгууллагуудтай санал бодлоо солилцох, турш лага судлах боломж бүрдлээ. Бид нэг талаас өөрсдийгөө бусдын нүдээр харж, нөгөө талаас бусдын алдаа онооноос суралцаж, улмаар өрсөлдөх чадвараа сайжруулах бодитой, үр дүнтэй төлөвлөгөөг гаргаж сурахад дөхөм болж байна” хэмээн ярилаа.
Одоогоор тус холбоо нь богино хугацаанд дэлхийн 30 гаруй орны өрсөлдөх чадварын зөвлөлүүдийг эгнээндээ нэгтгээд байна.