Бичлэгийн тоо 3,329
“Mongolian Mining Corporation” БНХАУ-д их хэмжээний нүүрс нийлүүлнэ
Уншсан 9800 vote 0 2012.04.11 16:16:00
“Mongolian Mining Corporation”-ийнхан Хятадын компанийн цахилгаан станцын үйл ажиллагаанд шаардагдах дундаж чанартай нүүрс нийлүүлэх юм байна. Тодруулбал, нэг жилд 500.000- аас хоёр сая тонн хүртэлх нүүрсийг тухайн үеийн зах зээлдэх үнийг харгалзан борлуулах аж. “Mongolian Mining Corporation” компанийн гүйцэтгэх за хирал Г.Батцэнгэл “Энэхүү гэрээ нь хоёр компанийн орлогод эергээр нөлөөлнө.
Бид Хятадын эрчим хүчний тэргүүлэх “Datang” компанитай урт хугацааны туршид ашиг авчрах гэрээ байгуулсандаа баяртай байна” гэж ярьжээ. Дашрамд дурдахад, “Datang” компани нь нүүрснээс гадна нар, салхинаас эрчим хүч гаргах чиглэлээр ажилладаг ажээ.