Нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихад “Tyssen Krupp Ude” компанитай хамтарна
Уншсан 8719 vote 0 2012.04.09 17:22:32
Тус хуралдаанаар Монголд нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх, Монгол Германы хамтарсан уул уурхайн академийг манайд байгуулах, Монголын геологи, хайгуул, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцсон тухай ЭБЭХЯнаас өнгөрөгч баасан гаригт мэдээллээ. Мөн энэ үеэр ХБНГУаас манайд улсад нийт 26 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэж, 15 саяыг нь байгаль орч ны чиглэлийн төслүүдэд зар цуулахаар болжээ. Түүнчлэн хоёр талын бизнесийн төлөөлөл багтсан Эдийн засгийн хороог байгуулж, хамтран ажиллах гэрээ, санамж бичгийг байгуулсан аж. Тухайлбал, Та вантолгойн цахилгаан станцын төслийн хүрээнд турбин нийлүүлэх, Тайшир Алтайн усан хангамжийн төслийг хэрэгж үүлэх болоод Германы тэргүүлэгч “Tyssen Krupp Ude” компанитай нүүрс шингэрүүлэх, коксжуулах үйлдвэр барих, тус компанийн зардлаар уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр инженер бэлтгэх санамж бичгийг үзэглэжээ.
ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэвийн хэлснээр “Tyssen Krupp Ude” нь нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ээс эхлээд барьж дуусах хүртэлх үйл ажиллагааг гүйцэтгэдэг томоохон компани аж. Монгол улсад дээрх үйлдвэрийг барихад 3-4 жилийн хугацаа, хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө шаардлагатай гэнэ.