jasen
Бичлэгийн тоо 4,494

"Цэцэгчин" өгүүллэг

Уншсан 2173 vote 0 2012.04.04 09:35:55
Болд унтах гэсэн боловч нойр нь хүрдэггүй. Гарч ойр орчиноор тойрч яваад ирмээр ч юм шиг. Хэдийгээр шөнийн 01 цаг өнгөрч байгаач тэрээр унтахыг төвдөлгүй гадуур явж ойр орчиныг нэг иргэж аваад санаа нь амарч унтах нь бараг зуршил болсон гэж хэлж болох юм.. Өнөөдөр ганц өдөр өнждөг юм билүү гэж бодож байсан гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Сайн даа биш л дээ, өнөөдөр долоо хоногын эхний өдөр, хагас бүтэн сайнд хүмүүс ихэнхи хогоо гаргаад хаячихдаг болохоор өнөөдөр ховор. Гэсэн ч тэр тэсгэлгүй хувцасаа өмсөөд гарлаа. Үүдэнд түрүү жил хэрэг болгон “цэцэглэсэн” ундаг дугуйн эзэнээ хүлээх мэт харагдана. Болд дугуйгаа унаад гадагшаа гарлаа. Солонгост амьдрах монголчууд бусдын хаясан эд зүйлийг олж авахаа “Цэцэг түүх” “цэцэглэх” гэж яриад хэвшил болчихсон. Тэдний ихэнхи нь энэ ажилдаа гаршчихсан байдаг. Хаана ямар “цэцэг” хэдийгээр “ургахыг” сайн мэднэ. Гудамжины булан тохой, хог хаягдлын цэг гээд очихгүй газар ч гэж байхгүй. Амралтын өдөрүүдэд түүсэн “цэцгээ” давуу, өнжил, цаасан хайрцаг гээд боож баглаж болох юу байна түүгээр ороож хүлж аваад ах дүү амраг саданлуугаа явуулах ажил даа орно. Тэрхүү ачаанд ханын иж бүрэн тавилга, хөргөгч, угаалгын машин гээд хүний хэрэгцээны бүх л юм бий.

Болдын хувьд өдрийн цагаар айл нүүлгэдэг, шөнийн цагаар хог нүүлгэдэг ажил хийгээд арав гаруй жилийн нүүр үзжээ. Сүүлийн үед нуруу ууцаар нь өвдөж бие нь жаахан чилээрхэх болсон тул нутагруугаа буцах бодол үе үе төрнө. Тэгээд ч монголд суугаа хоёр охин нь “ – Та нэгэнт л наанаа насыг барахгүйгээс хойш нутагтаа ирээ, таны энэ хэдэн дэлүүрийн учрийг ч олоход хэцүү юм.Ажилгаа ихтэй, та өөрөө ирж асуудалыг зохицуул” гэж утсаар ярих болгонд үглэх болжээ. Болд олон жил солонгосын хогыг монголруу нүүлгэсэныхээ хүчинд хотын төвд шинэ хороололын дөрвөн өрөө байрны эзэн нь болж, бас болоогүй Болдын гэх нэртэй Солонгос хуучин тавилгын дэлгүүр хэд хэдийг ажиллуулж байгаа. Хүний нутагт шөнө дөлөөр айлын үүдээр “элээ” шиг эргэлдэж, хэрэгцээгүй гээд гаргаад хаясан хог шороог гулгачин шиг түүж амьдарсан ч, нутагтаа бол өөр. Дэлгүүрийн эзэны дүртэй, айл шиг айл, хүн шиг хүн явахсан гэж бодоно. Болд олон жилээр хог түүж явахдаа ирээдүйнхээ төлөө хоёр охиноо л бодож явсан. Өнөөдөр ч гэсэн удахгүй буцах дөхөж байна, жинтэйхэн шиг хэдэн юм олчихсон гээд нэлээд олон газраар тойрлоо. Нүдэнд тусчих аятайхан юм олдсонгүй явсаар гэртээ хоосон ирэв.

Тэрээр гуравхан цаг унтаад ажилдаа гарлаа. Өдөр бүр иймэрхүү байдлаар өнгөрдөг болохоор нойрон ч хүрхээ больж цөөхөн цаг унтах нь асуудал биш санагдах болжээ. Гэсэн нь ч тэрбээр тавин насыг дөнгөж шүргэх насан дээрээ яваач бие нь цаанаа л ядруу, нэг л биш болоод байгааг мэдэрч байв. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхсэн гэж хаяа бодох болов ч цаг наргүй ажилтай явдаг болохоор “за удахгүй монголдоо очоод л болъё доо гэж бодсоор өдий хүрчээ. Хэд хоногын дараа Болдын том охин удахгүй хуримаа хийх гэж байна, аавыгаа заавал ирээрэй гэж утасаар хэллээ. Тэрээр ч эргэлзэж тээнгэлзсэнгүй юмаа зохицуулаад хурдан очно гэдгээ хэлэв. Ингэж Болд хурдан шийдсэн нь цаанаа учиртай юм. Зургаан жилийн өмнө Болд эхнэрээ өөд болоход “ За гайгүй биз дээ жаахан харзаны гэж алгууралсанаас болж ханьтайгаа уулзаж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Тэрнээс хойш хайрт ханьтайгаа хамт байж чадаагүй дээ, үр хүүхдийнхээ хажууд нь байж халамж анхаарал үзүүлж чадахгүй яваа даа сэтгэл үргэлж зовж явдаг юм. Том охин нь түүнийг хүний нутагруу амьдралын ирэхээр явахад дөнгөж арав гаруйхан настай байсан. Одоо хүний гэргий болж,өрх гэрээ босгох гэж байна. Түүнд ааваас нь өөр хэн байх билээ. Би ямар ч байсан даруйхан очих хэрэгтэй гэж Болд шийджээ. Тэр өдөртөө л онгоцны билет захиалж удалгүй нутагруугаа буцлаа. Хоёр охин нь түүнийг онгоцны буудал дээр тосож байв. Охидтойгоо уулзаад сайхан байсан ч, шинэ байран даа очиж юун түрүүн тохижиж авахыг бодлоо.

Хэд хоногын дараа хурим болох тул Болд хүргэнийдээ очиж хуримийн бэлтгэлийн талаар ярилцахаар “Өнөр” хороололыг зорьлоо. Шинэ байран даа тэднийг хүлээж буй охиныдоо үдээр нь хөл тавиад л зог тусав. Түүний тэр нэг бороотой хүйтэн шөнө арай ядан гэрлүүгээ авчирч байсан гал тогооны гантик чулуун давцантай ширээ, цайвар цагаан өнгийн гал зуухны ханын иж бүрдэл гээд бүгд түүний түүсэн “цэцэг”,... Болд энэ бүгдийг сүрхий таниж байв. Яагаад гэвэл тэрээр чулуун давцантай ширээг гэрлүүгээ авчирч яваад түрдэг тэрэгний дугуй санаандгүй салж унахад өрөөсөн талынхан буланг үл ялиг сэвтээж байсан тэр хэсэг нь яах аргагүй мөн байв. Том өрөө , унталгийн өрөө за тэгээд ярих юм алга, “ямар сайхан айл болоо вэ, мөн сайхан тохижуулжээ” гэх хүргэнийхэн эгчийн найзууд даа гайхуулан ярих дуу чихнийхэн хажуугаар өнгөрөх зуур. “Ай хөөрхий айлын хог, алга үрийн минь гэрийн хоймрийг чимэх ч гэж дээ” хэмээн бодох зуур хүний нутагт ядарч зүдэрч өнгөрүүлсэн арав гаруй жил нь ямар ч үнэ цэнэгүй мэт санагдаж, сэтгэлд нь суусан үрчилээ улам ихээр нэмэгдэн зүрхийг нь өвтгөн шаналгаж байв.

사진 012.png

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6003205/f04/trackback

profile

ebseg

2012.04.04 12:05:23
*.12.57.73

goe oguulleg bna

bambaruushka

2012.04.04 14:03:26
*.11.44.18

jinxene bolson ybdal baixaoo. aj axuich  xun bainaa. bolj l bnshtei

 

**MGL гишүүн*

2013.11.15 18:05:49
*.144.45.87

MADE IN KOREA BEC BRAND  ХАМГИЙН ТОМ ХАМГИЙН ГОЁ ГАРАЛТ ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛАЛТТАЙ ХУДАЛДАА ЗАРЛАЛАА  (ЗУРГИЙН АППАРАТ ,ОРИГНАЛь ПҮҮЗ , ПИч ,ХАНЫН ТОГТООГч ,2 ШИРХЭГ НҮДНИЙ ШИЛ ) ҮНЭ :1,650,000  WWW.MGLSKY.COM УТАС :02-2275-1698
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
4179 univers best songs BAYARMAA ~~~*oGoGo*~~~ 2012-04-25 1928
4178 univers best songs ERDENEBAYAR ~~~*oGoGo*~~~ 2012-04-25 1811
4177 American Dude Singing "Sanaj Amirlah Ijii" ~~~*oGoGo*~~~ 2012-04-24 1655
4176 Lady Gaga-ийн амьд тоглолт (2011) .Sarnai. 2012-04-22 1689
4175 дуучин Lady Gaga-ийн хачин сонин хувцаслалт [4] .Sarnai. 2012-04-22 2185
4174 TURAAH COFFEE .....TURAAH COFEE..... TURAAH COFFEE.... buteegdehun 2012-04-22 2160
4173 Sport, Soyol urlag - aar orj medeelel hardag hun buhend... sky_mn 2012-04-20 4107
4172 Гиннесийн номд орсон Монголын амжилтуудаас... Та мэдэх үү? G2012 2012-04-18 2164
4171 Тайланд ~Хонконгын чиглэлд нислэг үйлдэж явсан онгоцны 216 зорчигчыг G2012 2012-04-18 2601
4170 Жаргалсайхан ' Лекц ' ********** [3] G2012 2012-04-16 2069
4169 백아연, 보고싶다 (김범수)/ 4월 15일{ K-POP STAR} file [1] .Sarnai. 2012-04-15 2121
4168 zurx muutai hun uzeed xereggui biz!!! [2] yu_bn_xogshoon 2012-04-14 3434
4167 Нэг л удаа deer23 2012-04-14 1543
4166 Yangpa&Davichi&HANNA _ Love is all the same(사랑은 다 그런거래요) deer23 2012-04-14 1705
4165 SISTAR 씨스타_나혼자(Alone) deer23 2012-04-14 1604
4164 Haluun setgeliin uulzalt... file [1] :::БӨХ::: 2012-04-12 1757
4163 Ч.Цэлмүүн дахин дуулахгүй [9] .Sarnai. 2012-04-11 1980
4162 DAEJEON hot dahi NAMUUN cargonii neremjit SAGSAN BUMBUG-iin bootsoot temtseend urij bna file sdalka 2012-04-11 2967
4161 Цэлмүүн- Хариулаач надад .Sarnai. 2012-04-10 1748
4160 Цэлмүүн-Хайр Амлаач .Sarnai. 2012-04-10 1449
4159 Цэлмүүн - Хайрын Бурхан .Sarnai. 2012-04-10 1572
4158 Марафон гүйлтийн тэмцээн Tsveti 2012-04-08 1542
4157 Brandy & Monica - The Boy Is Mine deer23 2012-04-06 1666
4156 ( MC Sniper)MC스나이퍼 / Push it (feat. Illinit) deer23 2012-04-06 1564
4155 Үнэнч эрчүүдийн Сүлд дуу deer23 2012-04-06 2015
4154 MАРАТОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН emeraldsh 2012-04-05 1451
4153 싸이 (PSY) - 예술이야 + 낙원 + Right now [1] deer23 2012-04-05 1809
» "Цэцэгчин" өгүүллэг file [3] deer23 2012-04-04 2173
4151 Eternal (feat.D.M.C) - 어글리픽쳐 deer23 2012-04-02 1418
4150 미치게 보고싶은 file [2] deer23 2012-04-02 2160
4149 20-иулаа нэг л хүн deer23 2012-03-30 2025
4148 오빠만 믿어- Oppaman Mideo deer23 2012-03-29 1710
4147 Pitbull - Back in Time - Official "Men in Black III" song *NEW SONG 2012* deer23 2012-03-28 1612
4146 Hong Jin Young 홍진영 - Love Battery 사랑의 배터리 .트로트 deer23 2012-03-28 1784
4145 2NE1-SCREAM deer23 2012-03-28 1644
4144 SECRET 전효성 solo performance ("SECRET TIME"2012) [2] deer23 2012-03-28 1546
4143 хөлгүй хүн хөлтэй болжээ [5] babaarai 2012-03-27 2717
4142 Хүний толгой шиг мөндөр орж байнаа [4] babaarai 2012-03-27 3408
4141 багана дээрх бужиг [3] babaarai 2012-03-27 3004
4140 элэг хөшилөө кккк [3] babaarai 2012-03-27 3889
4139 зодолдох гэж баллаж байнаа кккккккккккк [4] babaarai 2012-03-27 3602
4138 Чөтгөр шүглэсэн хүү / Баримтат кино 2012 deer23 2012-03-27 1861
4137 Филипп Киркоров - Жестокая любовь [1] deer23 2012-03-26 2753
4136 saihan huuhnuud file babaarai 2012-03-25 11807
4135 Conter strike 1.6 -Android utsand (online) [2] w0w0w 2012-03-24 2160
배너신청
자생병원

배너신청