Азийн
оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын хоёр дахь удаагийн
тэмцээн энэ сарын 9-15-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Тэмцээнд
манайхаас гадна Кыргыз, Малайз, Тайланд, Хонконг, Казахстан улсын баг,
тамирчид оролцох мэдүүлгээ өгчээ. Монголын оюутны үндэсний шигшээ багийн
бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер
П.Буянжаргал, дэд мастер Г.Энхсайхан, Д.Алтансувд, Д.Цэндхүү, дэд мастер
Э.Мөнх- Үйлс, А.Пүрэвсүрэн, Ч.Халиун, А.Наранчимэг, Л.Отгонцэцэг,
нэгдүгээр зэргийн тамирчин А.Батжаргал, Д.Үнэнтуяа нарын 12 тамирчин
шалгарав.
Шигшээ багийн даргаар М.Сономпил, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, Б.Хэр лэн нар ажиллахаар болсон аж. Зохион байгуулах хорооныхон тэмцээнд зориулан олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд ашигладаг Францын алдарт “Gerflor” брэндийн шалыг ХБНГУ-аас авчирчээ. Мөн олон улсын волейболын холбооны стандартад нийцсэн Японы “Микаса” фирмийн 252 ширхэг бөмбөгийг оруулж ирсэн байна.
“Буянт-Ухаа” цогцолборт зориулалтын волейболын шон шинээр суулгахаар “Хасу-Мегават” компанийн инженерүүд ажил лаж байгаа гэнэ. Түүнчлэн 80 орчим их, дээд сургуулийн оюутнууд тус тэмцээнийг үзэх сонирхолтой байгаагаа МОХ-нд мэдэгджээ. Тиймээс БСШУЯ, МОХ, Монголын оюутны спортын холбооныхон өдөр бүр 10 гаруй сургуулийн 4000 орчим оюутныг нэгдсэн хуваарийн дагуу тэмцээн үзүүлэхээр шийдвэрлээд байна. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн газарт хүсэлт гаргасны дагуу тэмцээний өдрүү дэд тус цогцолбор руу автобус явуулахаар болжээ.