Д.Баясгалан Болгарын тайзнаа “Чио Чио Сан”дуурийн гол дүрийг амилуулав
Уншсан 10071 vote 0 2012.04.03 15:10:10
Италийн хөгжмийн суут зохиолч Ж. Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй
хатагтай” дуурийг Болгарын дуурийн театр өнгөрсөн сарын 30-нд тайзнаа
тавьжээ. Дэлхийд алдартай дуурийн гол дүр Чио Чио Санд Соёлын тэргүүний
ажилтан, дуучин Д.Баясгалан тогложээ. Тэрбээр Болгарын Хөгжмийн урлагийн
академийг төгссөнөөс хойш Софи хотын дуурийн театрт дуучин, гоцлол
дуучнаар ажиллан томоохон олон дуурийн гол дүрийг бүтээжээ. “Гадаадад
ажиллаж буй дуучид гол дүрд тоглоно гэдэг тийм ч амар биш. Түүний ур
чадвар, хоолойны цар хүрээ ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэж тус
театрын най руулагч сэтгүүлчдэд ярьжээ. Түүний ур чадварыг мэргэжлийн
хүмүүс өндрөөр үнэлж, тоглолтын дараа талархал дэвшүүлсэн аж. Дуучин
Д.Баясгалан Болгарын Хөгжмийн урлагийн академийн 90 жилийн ойгоор
Сербийн дуурийн театрын дуучин Х.Үржинтэй хамтран Софи хотын үзэгчдэд
бие даасан тоглолтоо 2011 онд сонирхуулсан нь олны талархлыг хүлээжээ.