Бичлэгийн тоо 5,522
Сэтгэлийг минь сонсож бодлыг минь мэдрэх шиг
Сэрүүхэн биш дулаахан тэр нэгэн үнэр
Энэ үнэр амьсгалаар минь дамжиж
Эхний бас эцсийн мөч бүрт намайг дагуулна
Нүдээ аниад би чамайг төсөөлнө
Нэг л хоосон байсан сэтгэлийг минь чи дүүргэнэ
Нам гүмхэн нэгэн ойн төгөлд зогсоод
Намайг чимээгүй тайтгаруулах энэ үнэр
Үгүйрэх, үгүйлэх бүртээ чамайг үнэртэхэд
Үүлэн борооны завсраар тусах нар намайг ээж
Үзэсгэлэнт бүхэн өмнө минь эрээлжилж
Үгээр хэлэмгүй, үйлдлээр орлууламгүй тайтгаралд би автана
Чиний үнэр үнэртэх тэр зүгрүү л би явмаар
Чимээ гаргаж надад хаа байгаагаа хэлдэг ч болоосой
Чимхийн төдий ч чиний үнэргүй ертөнцөд таслагдан үлдэхэд
Чамайг мөрөөдөн чийг даасан хүйтэн ертөнцөд даарч хоцроно
Чиний минь үнэр...........................................
