Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна
Уншсан 8700 vote 0 2012.03.26 15:32:39Малайз улсын Албухару олон улсын их сургуулийн бакалаврын түвшний сургалтад бизнесийн удирдлага, компьюте рийн мэргэжлээр тэтгэлгээр суралцах 15 суралцагчийг сонгон шалгаруулахаар болжээ. Эл шалгаруулалтад оролцох хү сэлтэй оюутнууд нь дотоодын их, дээд сургууль, коллежийн нэг, хоёр дугаар курсийн, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс суралцаж буй тодорхойлолттой байх ёстой аж. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээний математик, англи хэлний хичээлийн дүн нь “A”, “B” үнэлгээтэй, гэрлээгүй, 18-22 насны Монгол Улсын иргэн байх гэсэн шалгуур тавьжээ. Хэрэв тухайн суралцагч IELTSын 4.5, TOEFL 500 оноотой байвал давуу тал болох аж. Бүртгэл ирэх сарын 7-15-нд “Монгол” телевизийн төв байранд болох бөгөөд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэнэ.