Бичлэгийн тоо 3,329
 Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютерийг Монголд анх удаагаа цаг уурчид ашиглаж эхэллээ. Цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг сайжруулж, малчин Доржийн хаваржаанд цаг агаар ямар байхыг тав хоногийн өмнөөс мэдээлж өгч чадах энэхүү супер компьютерийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. 

АНУ-д үйлдвэрлэсэн Cray маркийн супер компьютер нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд Зүүн Азийн орнуудад, тухайлбал, Хятад Солонгосын дараагаар манай улс ашиглаж эхлэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2009 оны 12 дугаар сарын 7-нд байгаль орчны салбарынхантай хийсэн уулзалт ярилцлагын үеэр цаг уурчид ийм компьютертэй болох хүсэлт тавьсан бөгөөд Засгийн газар хөрөнгө гарган шийдвэрлэснээр тэдний хүсэлт өнөөдөр ажил хэрэг боллоо.   Манай улс бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг, байгаль, цаг агаараас ихээхэн хамааралтай. Дэлхий нийт ч ийм хамааралтай болж байгаа энэ үед ийм өндөр хүчин чадалтай компьютертэй болж  байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд иргэн бүр мэдээлэлтэй, мэдээлэл нь өндөр чанартай байх учиртай. Тиймээс ч Засгийн газраас хөрөнгө гарган супер компьютер авч монголчууд бид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээ илүү нарийвчлалтайгаар хүлээн авах болж байна. Энэ нь улс орны эдийн засагт төдийгүй, хувь хүний амьдралд ч ихээхэн боломжийг бий болгох юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд дурдлаа.

Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх агуу боломж бүхий ийм компьютерийг монгол инженерүүд ажиллуулж, чанартай мэдээлэл боловсруулж чадаж байгаа нь бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байгаагийн нэг том жишээ юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгоод цаг агаарын төлөвийн чиг хандлагыг 100 жилээр гаргах бололцоотой гэдэг нь  улс орныхоо хөгжлийг төлөвлөх ихээхэн боломжийг бий болгоно. Энэ боломжийг бид ялангуяа, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартаа бүрэн дүүрэн ашиглах учиртай гэдгийг онцлон хэллээ.  Мөн тэрбээр өнөөдөр бид эдийн засгийн хөгжлөө онцгойлон ярьж байгаа. Ярих ч учиртай. Гэхдээ байгаль орчныхоо асуудлыг энэ хөгжлийн өмнө тавьдаг зарчмыг үсрэнгүй хөгжлийнхөө энэ гараан дээр ирсэн бид төрийн бодлого болгох ёстой гэдгийг чухалчлаад энэ яриаг хий хоосон уриа лоозон биш ажил хэрэг болгох нь байгаль орчны салбарт ажилладаг нийт хүмүүсийн үүрэг гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ. Үүнд Засгийн газар хөрөнгө хүч, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар ард иргэддээ ажлаа тайлагнах дөхөж буй энэ үед зарим салбар үйл ажиллагааныхаа хэрэгжилтийг эхнээс нь дүгнэж, цэгнэж байна. Үүний илрэл болсон нэгэн арга хэмжээ өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газарт боллоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Цогтбаатар салбарынхаа дөрвөн жилийн ажлын тайланг танилцуулж, 2009 оны уулзалтын үеэр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гардуулсан юм.  Салбар болгон хийсэн ажлаа дүгнэх учиртай. Засгийн газар ч ажлаа тайлагнах ёстой. Тайлангийн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлт, үр дүн ямар байна  гэдэг чиг хандлага руу орж байгийн илрэл нь өнөөдөр болж буй энэ арга хэмжээ юм гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.  Өнөөдөр дэлхийн усны өдөр, маргааш цаг уурын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байгаль орчны салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд дулааралт эрчимтэй болж ган зуд, аадар тунадас, уруйн үер, хүчтэй шороон ба цасан шуурга зэрэг байгаль цаг агаарын аюултай үзэгдлийн давтагдал нэмэгдэж гарах хохирлын хэмжээ, байгаль орчны доройтол жилээс жилд нэмэгдэж улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хүндрэл, бэрхшээл учруулж, цаашид ч энэ байдал өсөх хандлагатай байна. Энэ эрсдэлийг багасгах, улс орны тогтвортой хөгжлийг хангахад ирээдүйгээ харсан төлөвлөлт, өндөр технологи, шинжлэх ухаанч арга барил асуудлыг шийдэх үндэс болж байгаа. Ийм үед секундэд 6.5 их наяд  үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай Супер компьютер чухал хэрэгтэй хэмээн цаг уурчид тайлбарлаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5955846/f9f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1149 ЭРТНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СЭРГЭЭН УРЛАЖ БАЙНА 2012-04-04 9360
1148 “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ВАКЦИН ХАДГАЛАХ 270 ХӨРГӨГЧ ХАНДИВЛАВ 2012-04-04 9510
1147 АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЧЭЭ 2012-04-03 9713
1146 Д.Баясгалан Болгарын тайзнаа “Чио Чио Сан”дуурийн гол дүрийг амилуулав 2012-04-03 10071
1145 Архангайд мах, сүүний үйлдвэр байгуулна 2012-04-03 10676
1144 Монголын хоолны урлаг дэлхийд гуравдугаарт жагслаа 2012-03-30 10189
1143 Стивен Спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ 2012-03-30 8088
1142 Зургаан настай монгол охин Денверийн уран гулгалтын аварга болжээ [2] 2012-03-30 7483
1141 VIP ӨРӨӨТЭЙ ШИНЭ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 2012-03-28 7973
1140 “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт Эрхүүгийн компаниуд хамтран ажиллана 2012-03-28 8045
1139 Монгол Улс “ОРГАНИК ТЭМДЭГ”-тэй болно 2012-03-27 9646
1138 Монголчууд өөрийн гэсэн КАРТТАЙ БОЛЛОО 2012-03-27 7501
1137 НАТО Монгол Улстай түншлэхээр боллоо 2012-03-27 8398
1136 НУТГИЙН ДЭВЖЭЭ ИВЭЭЛЭЭ ХАЙРЛАЖ, ТИВИЙН АВАРГА ХОСООРОО МЭНДЭЛЛЭЭ 2012-03-26 8752
1135 Олимпийн аварга жүдочийг 1 сая “ногоон”-оор шагнана 2012-03-26 7963
1134 Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна 2012-03-26 8700
» Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ 2012-03-23 8389
1132 ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА 2012-03-23 9421
1131 Монгол, Хятад улсууд арван тэрбум юань, хоёр их наяд төгрөг солилцоно 2012-03-23 7817
1130 Нийгэм, санхүүгийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай 2012-03-22 9800
배너신청
자생병원

배너신청