Бичлэгийн тоо 3,329
Монгол, Хятад улсууд арван тэрбум юань, хоёр их наяд төгрөг солилцоно
Уншсан 7817 vote 0 2012.03.23 15:53:08
Өнгөрсөн жил хоёр улс таван тэрбум юань, нэг их наяд төгрөг солилцож байжээ. Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлснээр хоёр талын хамтын ажиллагаанд чухал алхам болохоос гадна худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй байх аж.
Дашрамд дурдахад, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш ам.долларын хэрэглээг бууруулахын тулд БНХАУ нь БНСУ, Хонконг, Беларусь, Аргентин зэрэг нийт 16 оронтой 1.3 их наяд юанийн своп хэлцлийн гэрээ байгуулсан гэж “Xinhua” агентлаг мэдээлэв.