Бичлэгийн тоо 3,329
Нийгэм, санхүүгийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай
Уншсан 9800 vote 0 2012.03.22 14:09:03Нидерланд
улсад төвтэй “Афлатон” олон улсын байгууллага, “Хас” банк, “Хөгжлийн
алтан сан холбоо” ТББ-тай хамтран “Хүүхэд залуучуудын нийгмийн болон
санхүүгийн боловсрол” олон улсын чуулга уулзалтыг Монгол Улсад анх удаа
зохион байгууллаа. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, хариуцлагатай
иргэнийг төлөвшүүлэх, хүний эрхийн өнөөгийн байдалд дүгнэлт өгөх нь
чуулга уулзалтын гол зорилго байв. Монгол Улсад хүүхэд, залуучуудад
зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр 2009 оноос хэрэгжиж
эхэлсэн. Энэ хөтөлбөрт хот хөдөөгийн 25 мянган хүүхэд, залуус хамрагдсан
байна.
Хөтөлбөрт
хамрагдаж байгаа багш, сурагчид “Сайн үйлсийн аян”,”Эко сургууль”,
“Ногоон төгөл”, “Үзэсгэлэн худалдаа”, “Бяцхан санхүүч” зэрэг нийгэм,
санхүүгийн үйл ажиллагаа бүхий сургалт зохион байгуулж, хуримт лалаа
арвижуулж байгаа нь хөтөлбөр үр дүн өгч байгаагийн нэг илрэл гэж
чуулганыг зохион байгуулагчид дүгнэж байлаа. “Хүсэл мөрөөдлөө
тодорхойлох, санхүүгийн анхан шатны мэдлэгтэй болж, нөөц баялгийг үр
дүнтэй ашиглах боловсролыг бага наснаас нь олгосноор ирээдүйд зөв хүн
болж төлөвших суурь болдог. Ийм ч учраас эн тэргүүнд хийх томоохон ажил
бол ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт “Нийгмийн болон санхүүгийн боловсрол”
нэртэй хичээлийг албан ёсоор оруулах шаардлагатай” хэмээн “Хөгжлийн
алтан сан холбоо” ТББ-ийн гүйцэтгэх захирал С.Оюунчимэг өгүүлэв.